ЧИНГЭЛТЭЙ: 70 мянган хүүхдийг усан спортоор хичээллүүлнэ

2019 оны 04 сарын 08

Чингэлтэй дүүргийн Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас 2019 онд Чингэлтэй дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг, Төрийн албан хаагч, иргэддээ танилцуулах, мэдээлэл өгөх уулзалт арга хэмжээ үргэлжилж байна. 

Өнөөдөр /2019.04.08/ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 13,14,15 дугаар хороодын Ахмадын зөвлөл, Залуучуудын клубын гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж,  санал солилцов.  

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ танилцуулгын төгсгөлд  2019 онд хийхээр төлөвлөсөн энэ бүтээн байгуулалтын ажлуудааа есдүгээр сард болох Чингэлтэй хайрханыхаа Их тахилгын өмнө дуусгахаар зорьж ажиллаж байгаа гэдгээ онцолсон юм. 

Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурьдвал, дүүргийн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”-ыг барьж ашиглалтад оруулснаар дүүргийн 70 гаруй мянган хүүхдийг  усан бассейнд үнэгүй сэлж сургахаас гадна Хокей, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, гимнастик, самбо, жүдо, тэеквондоогоор хичээллэх бүрэн боломжтой болно. 
 

Мөн “Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан. Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. “Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулна.  117 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулна. 13, 7, 16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх, “Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилга, 16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо”, Сэлбэ дэд төвийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 









Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top