Голландад Рембрандтын зурагтай бөмбөгөөр тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Голландын хөлбөмбөгийн холбооноос ирэх улирал лигийн тоглолтод хэрэглэх шинэ бөмбөгийг энэ сарын 8-нд танилцууллаа. Голландад 2019 оныг алдарт уран зураач Рембрандтын насан эцэслэсний 350 жилийн ойд зориулан, “Рембрандтын жил” болгон зарласан билээ. Энэ ойд зориулан “Derbystar” брэндээс гаргасан шинэ бөмбөг нь “Рембрандт” нэртэй бөгөөд нэрт зураачийн хөрөг болон алдарт зургуудаар чимэглэгджээ.

Энэ бөмбөгөөр багууд 4-р сарын 28-нд болох Голландын УАШТ-ий сүүлийн тойрогт анх тоглох юм. Харин ирэх улиралд бүх тэмцээнд зөвхөн “Рембрандт” бөмбөг ашиглагдана.

“Rijksmuseum” музейн захирал Тако Диббитс “Рембрандт бол агуу уран бүтээлч, зураач байлаа. Манай хөлбөмбөгчид ч мөн адилхан жинхэнэ мастерууд билээ. Хэн хэн нь үзсэн хүний сэтгэлийг хөдөлгөж, уяраадаг гайхамшигтай” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top