Захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

2019 оны 04 сарын 09

Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдана.

Уг сургууль болохтой холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өнөөдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны 09.00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа. Захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа хангаж, холбоо барих боломжоо бүрдүүлэн ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон байна.
 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top