Монголын аялал жуулчлалын салбарын идэвхитэй үе удахгүй эхэлнэ. Тиймээс ч аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд томоохон бүтээгдэхүүнээ Монголын зах зээл дээр танилцуулсаар байна.
Энэ удаад Монголын аялал жуулчлалын салбарт томоохон хөгжлийг авчирч байгаа БНХАУ-ын Хайнань арлын шууд нислэгтэй "Саняа Холидай" компани танилцуулга хийлээ. "Шангрила" зочид буудлын хүлээн авалтын танхимд болсон энэ арга хэмжээнд Монголын аялал жуулчлалын салбарынхан оролцлоо. Мөн төрийн өмчит МИАТ компани, БОАЖЯ-ны бие төлөөлөл хүрэлцэн ирэв. Энэ үеэр МИАТ компанийн зүгээс "Удахгүй БНХАУ-ын Хайнань муж руу шууд нислэг зарлагдана" гэдгийгтанилцуулав.
Дорнын Хавай гэгддэг Хайнань арал нь дэлхийн жуулчдын анхаарлыг ихээр татдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм. Хайнань арал нь амралт зугаалга, аялал жуулчлалын амар амгалан орчныг бүрдүүлсэн газрын диваажин гэгддэг бөгөөд жилийн 365 өдөр зунаараа байдаг. Хайнань арал руу байнга шууд нислэг үйлдсэнээр Монголын аялал жуулчлалын салбарт томоохон дэвшил гарах учиртай. Учир нь азийн Хавай гэгдэх энэ газарт жилд ойролцоогоор 20 сая жуулчин ирдэг байна. Энэ тооны жуулчдаас Монголыг сонирхож байгаа нь шууд нисээд ирэх боломж бүрдэж байгаа гэдгийг салбарынхан онцолж байсан юм.
Гүн цэнхэр далайгаараа алдартай "Yalong bay" буюу ялун буланд Бодьсадва бурханы хөшөөтэй Наншанг соёл, аялал жуулчлалын бүс, жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Сармагчны арал, алжаал тайлах халуун рашаанууд байдаг. Мөн Загасчны зогсоолоос дээд зэрэглэлийн амралтын төв болтлоо хөгжсөн Бо Ао хэмээх аялал жуулчлалын бүс энд байдаг. Халуун орны чийглэг уур амьсгалыг мэдрэх боломжийг бидэнд олгох "Саняа Холидай" компани Монгол Улсын зах зээлд гурван жил ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.
Тэд үйлчилгээнийхээ хүрээнд саняа хот дахь хамгийн тансаг болон адартай зочид буудлуудыг санал болгох бөгөөд үнийн хувьд харьцангуй хямд байна гэдгийг онцоллоо. Аюулгүй төгс аяллыг "Саняа Холидай" санал болгож байна.
Сэтгэгдэл ( 0 )