Манай хойд хөрш ОХУ-ын Буриад улс тун чадварлаг газрын теннисчинтэй болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн Палм-Бичэд явагдсан USTA-гийн идэрчүүдийн "KL Tennis USTA Junior Tour U16” тэмцээнд Дари Саханова түрүүлж, АНУ-д анхны түрүүгээ авлаа.
Энэ жил 16 настай Дари эхний тойрогт нутаг нэгт Александра Бахтоваг 6:0, 6:0 ялсан. Хагас шигшээд нутгийн тамирчин Кейла Диантай таарч, эхний үед 4:6 ялагдсан ч дараа нь 6:2, 10:4 тэргүүлж, финалд шалгарсан байна.
Финалд Америкийн Лилиан Риттелийг 6:1, 6:2 буулган авснаар тэмцээнд итгэл төгс түрүүллээ.
Дари Саханова энэ жилээс Америкийн алдарт теннисчин Крис Эвертийн “Evert Tennis Academy”-д хичээллэж байгаа.
Буриадын “Байкал-Daily” агентлаг түүнтэй холбогдож ярилцлага авсан байна.
- Дари, анхны түрүүгээ авсан сэтгэгдэл ямар байна?
- Мэдээж маш их баяртай байна. Амархан хөнгөн өрсөлдөгч байсангүй. Бүгд л ялахын тулд хичээж байлаа.
- Багш дасгалжуулагч, эцэг эх чинь их баярласан байх даа.
- Лучо Арболеда багш минь их баярласан. Баяр хүргэсэн мэссэж бичээд надад Даваа гарагт амрах эрх өгсөн. Лучо багш өмнө нь Ник Боллетьеригийн академид ажиллаж, Японы Кэй Нишикоригийн багт байсан хүн. Мария Шарапова, Наоми Осака нарын бэлтгэлийг хангалцдаг байсан. Аавын минь олон нийтийн сүлжээнд баяр хүргэсэн их олон захидал ирснийг би харсан. Аав ажлынхаа хажуугаар надад үргэлж тусалдаг. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Би улам хичээх болно.
Даригийн аав Зоригто Саханова бол Буриадын алдартай спортын менежер хүн. Зоригто ОХУ-ын анхны сүмоч Аврора хэмээх Анатолий Михаханов, боксчин Александр Бахтин, Батор Сагалуев нарыг мэргэжлийн спортод хөтлөн оруулж байлаа. Авьяаслаг бизнесмэн хүн тул 16 настай охин Дари нь анхны түрүүгээ авч байгаа ч хэдийнэ “Байгаль” цэвэр ус, Японы “ASICS” брэндтэй зар сурталчилгааны гэрээ байгуулаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
Дарь сайн байна. Монголчууд урагшаа
Саханов гэж хогийн луйварчин дээрэмчин буриадын охин байна.Авьяаслаг бизнесмэн зүгээр л бабник хүүхдийн тэтгэмжээ ч тѳлж чаддаггүй энд тэнд хүүхэд нь гарч ирсэн үл бүтэх этгээд.Спортод хүн оруулах байтугай олигтой нэг ч бизнесгүй бүлтэрсэн дээрэмчин.Болгоомжил энэ зальтай дээрэмчинээс монголчууд минь.
Talbain tennis gej bicheechee