Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо Шизүокад болж байгаа тойргийн барилдааны үеэр сэтгүүлчидтэй аавынхаа талаар дурсамж хуваалцлаа.
Өнгөрсөн жилийн энэ өдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 9-нд Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбат тэнгэрт хальсан билээ.
Их аварга Хакүхо “Өнгөрсөн жил тойргийн барилдааны үеэр аав минь халин одсон мэдээг сонссон. Зочид буудалд уйлаад л суугаад байсан. Монголдоо харьж, хөдөөлүүлээд Японд эргэж ирсэн ч сэтгэл санаа тогтохгүй их хэцүү байсан. Барилдах ч аргагүй байлаа. 1968 оны олимпод Монгол Улсад анхны олимпийн медаль авчирсан аавтайгаа хамт 2020 оны Токиогийн олимп үзэж, ёкозүнагийн дохёнд гарах ёслол хийнэ гэж ярилцдаг байсан. Хамтдаа олимп үзэх мөрөөдөл минь биелэхгүй болжээ. Маш харамсалтай. Гэхдээ аав минь тэнгэрийн орноос намайг харж байгаа. Одоо ч аав минь зүүдэнд орж ирдэг” гэж дурсан ярьжээ.
Сэтгэгдэл ( 18 )
Ард олны сэтгэлд мөнхөрсөн монгол түмний хамгийн хайртай хүн байлаа шүү Мөёө аварга. Бас аав шигээ агуу болж ард түмнийхээ сэтгэлд мөнхрөөрэй, спортын их амжилт хүсэн ёрөөё
Ээж аавынхаа ачийг хариулсан хүн гэж ийм л хүнийг хэлж болох байх
Saihan aaviin munadag xuu
Saihan aav eejiin uhaantai khuu ikh avarga Khakukhodooo eruul enkh sain saikhnyg khusye !
Sain hunii ur suutei guunii unagaa gj
Хөөрхий дөө .
Агуу хүний үр сад гэдгээ ямагт санаж яваарай
Сайхан аавын Сайн хүү.
Сайхан зөв хүү шүү. Монголчууд бидний бахархал болсон сайн хөвгүүндээ сайн сайханыг хүсье.
ЭНЭ АГУУ ХҮНЭЭС ГАНЦ ХҮҮХЭД АВААД ҮЛДЧИХ ХҮҮХЭН МОНГОЛД БАЙДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ
Сэтгэл уярлаа Их аваргын хуу их аваргажаа сайн сайхныг хусье
Удам дамжсан алдарт бөхдөө ахиад олон түрүүлж ард түмнээ баярлуулаарай гэж ерөөе
Augaa ikh Mongol udam ih uhaani avarga avarga
Аавыгаа амьдад нь сайхан баярлуулсан даа хөөрхий,одоо ч ээжийгээ ах дүүгээ монголчуудаа сайхан баярлуулж байна.Аав нь зурагтаар манай Даваа гээд л бахархалтай нь аргагүй л ярьж байдагсан.
Хөөрхий Ж.Мөнхбат аварга Их дэлгүүрийн өмнөх гэрийнхээ гадаа буюу Цэрэндоржийн хөшөөтэй гол гудамжинд сандал дээр тэр хавийнхаа хэдэн өвгөнтэй ганц юм уугаад л инээж хөхрөөд сууж байдаг байж билээ. Тэр гудамжинд аваргыг инээж хөхөрчихсөн ганц юм цохиод сууж байхтай олон удаа таарч байсан даа. Ум маа ни бад ми хум....