Ч.Хүрэлбаатар: "Капитал" банкинд ЖДҮ-ийн 47 тэрбум төгрөг байршиж байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр "Капитал" банкийг татан буулгахаар болсон билээ.

Үүнтэй холбоотой Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Капитал банкийг татан буулгах шийдвэрийг өчигдөр гаргасан. Капитал банкны энэ системдээ нөлөө бүхий биш. Ойролцоогоор нэг хувийг эзэлдэг. Тийм учраас банкны салбарт том нөлөө үзүүлэхгүй. Банкны үйл ажиллагаа нь доголдоод дөрвөн жил болсон гэдгийг энд онцлох хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн өрийн дарамт Засгийн газарт өрийн дарамт үүсч байна. Тэтгэврийн даатгал гэхэд олон талын төлөөлөлтэй байдаг. Энэ хүрээнд 104 тэрбум төгрөг байршиж байсан. Эрүүл мэндийн даатгалаас 134.9 тэрбум. Нийлүүлэхээр 240 гаруй тэрбум нь даатгалын мөнгө болж байгаа юм. Үндсэндээ 2007 оноос бага хэмжээтэй байршиж байгаад 2013, 2014 онд 100, 100 тэрбумаар нэмэгдээд энэ хэмжээнд очсон. 2016 оны наймдугаар сараас мөнгө нэмж байршуулаагүй. Гурав дахь нь Хөгжлийн банкны 52 тэрбум. Н.Мөнхбат гэдэг хүн ажиллаж байх үед дамжуулан зээлдэхээр гаргасан мөнгө. Дөрөв дэх нь 47 тэрбум буюу ЖДҮ-гийн мөнгө байршиж байсан. Эдгээрийг нэмэхээр 340 орчим тэрбум болж байгаа юм. Дээр нь Анагаах, Боловсролын их сургуулийн зургаан тэрбум төгрөг байршиж байсан. Ингээд авч үзэхээр банкны төлбөр хийх чадвар нь муудаж байсан, Монголбанкны шаардлагыг хангахгүй байсан болохоор нэмж мөнгө байршуулаагүй. Тухайн банк нь 2015 оноос төлбөр хийх боломжгүй болсон банк. Дөрвөн жилийн дараа татан буулгах арга хэмжээг авч байна" гэх байр суурийг илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.11.103) 2019 оны 04 сарын 09

үнэн болов уу??

0  |  0
Top