ЗАСГИЙН ГАЗАР: Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг батална

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2019.04.10/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар нийт 19 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, 2019 онд зохион байгуулах морины бүсийн уралдааны тов, байршлыг тогтоох тухай, Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг батлах тухай, Төмөр замын талаар авах арга хэмжээний тухай, Соёлын биет өв эргүүлэн авч ирэх тухай, Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 19 асуудлыг хэлэлцэх аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top