Тамирчин болгоны хүсэл мөрөөдөл бол Олимпийн наадам. Энэ наадамд оролцохын тулд иргэншлээ сольсон тамирчин олон бий. “Токио 2020” наадам хаяанд тулсан энэ үед тамирчдын иргэншлийн асуудал ч их яригдаж эхлэх шинжтэй.
Германы 26 настай жүдоч Мари Бранзер Конго улсын иргэн болж, тэмцээн уралдаанд оролцохоор болжээ. Мари Бранзер 78 кг-ийн жинд барилддаг, Европын нээлттэй тэмцээн, Цомын тэмцээний 10 медальтай. Түүний жинд Герман улс Анна Мария Вагнер гэсэн 22 настай залуу лидертэй. Тэр он гарсаар хоёр Гран Прид түрүүлсэн, дэлхийн чансааны 9-д бичигдэж байгаа. Харин Мари Бранзер 129-д байгаа төдийгүй энэ жинд түүнээс дээр Вагнераас гадна 6 герман бүсгүй байгаа юм. “Токио 2020” наадамд оролцох Германы шигшээд багтахгүй нь ойлгомжтой. Ингээд тэр иргэншлээ өөрчлөхөөр шийджээ.
Шинэ эх орныхоо төлөө анхны тэмцээндээ Мари удахгүй оролцоно. Энэ сарын 25-28-нд Өмнөд Африкийн Кейптаунд болох Африкийн аварга шалгаруулах тэмцээн түүний “Токио 2020” олимпийн наадмыг зорих эхний алхам болох юм.
Сэтгэгдэл ( 0 )