Америкийн жүжигчин Стивен Сигал өнөөдөр /2022.04.10/ 70 нас хүрлээ. 1990-өөд оны кино од, тулааны урлагийн тамирчин, Серб, ОХУ-ын иргэн Стивен Сигал 2002 онд Монгол бүсгүй Б.Эрдэнэтуяатай гэрлэж, хосууд Кунзан Жигмэ Рангдрол Сигал нэртэй хүүтэй болсон билээ.
Ингээд төрсөн өдөр нь тохиож буй Стивен Сигалын тухай 6 баримтыг танилцуулья.
Тэр монгол гаралтай юу?
Сигалын гарал угсааны талаар олон цуу яриа бий. Аав нь еврей, ээж нь ирланд гэсэн хувилбар байдаг бол Стивен нэг ярилцлагадаа аавын талын өвөг нь монгол хүн байсан гэж хэлсэн удаатай. Өвөө нь багадаа ОХУ-ын буддын сүмд өсөж, XX зууны эхээр Америкт цагаачилсан гэдэг. Гэхдээ Сигал өвөөгөө дурсан санахдаа монгол, буриад, халимагийн аль нь байсныг яг таг хэлж мэддэггүй. Өөрөө ч энд тэнд очих болгондоо өөр өөрөөр ярьсаар хэлсэн үгэнд нь итгэхэд бэрх болжээ. Кыргызстанд Бүх дэлхийн нүүдэлчдийн наадмаар очихдоо “Миний аав буриад хүн. Харин ээжийн талынхан уугуул индиан гаралтай. Аль аль нь нүүдэлчин удамтай хүмүүс” гэж хэлсэн. Удалгүй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзахдаа түүнтэй нэгэн цусны хүн хэмээн батлан ярьж байв. ОХУ-ын Приморийн хязгаарт айлчлахдаа Сигал “Аавын талаас манай удмынхан танай нутгаас гаралтай. Би Приморийн хязгаарыг судлаж, аялаж үзмээр байна. Мөн танай Амбан захирагч болмоор байна” гэж хэлсэн. Гэхдээ ямар ч гэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцоод амжсан билээ.
Стивен Сигал японоор чөлөөтэй ярьдаг
Сигал Японд 10 жил амьдарч, айкидогийн 7-р дан авч, Наран оронд сургууль нээж байлаа. Анх Японд очоод айкидогийн багштай уулзан, тулааны урлаг заалгахыг хүссэн ч багш нь гадаад хүн гээд зааж өгөөгүй гэдэг. Тэгэхэд нь түүний охинтой гэрлэж, Японы иргэншил авч, айкидогийн хамаг нууцыг нь заалгаад сурсан хойноо охиныг нь хаяад Америк буцсан аж. Якүзагууд түүний хойноос ангуучилж, алахыг оролдсон ч айкидог дэлхий дахинд сурталчилсан гавьяаг нь үнэлэн, амь насыг нь өршөөсөн гэсэн домог бий.
Стивен Сигал хөгжимчин хүн
Сигал киноны зураг авалтаас чөлөөтэй үедээ гитар тоглох дуртай. Нэг удаа “Би өөрийгөө хөгжимчин хүн гэж боддог. Жүжигчин бол давхар ажил, кино бол хобби” гэж хэлж байлаа. 2005 онд анхны цомог “Songs from the Crystal Cave”-ээ гаргаж, жилийн дараа “Mojo Priest” гэсэн бас нэгэн цомогтой болсон. “Big City Blues” сэтгүүл түүнийг “маш авьяаслаг хөгжимчин” гэж тодорхойлсон байдаг. ОХУ-ын иргэн болоод тэр хувиараа бизнес эрхлэх салбарт тун олон салбар бүртгүүлсэн. Мэдээж эхлээд спортын арга хэмжээ, дараа нь бичлэг, урлаг, шоуны салбарт бүртгүүлжээ. Сигалын менежер Рейбанд түүнийг Оросын баячуудын хурим, төрсөн өдрийн найр, ёслолд дуучин, хөтлөгчөөр оролцоод их мөнгө олж чадна гэж үзэж байна.
Стивен Сигал зэр зэвсэг цуглуулдаг
Түүний цуглуулганд 1000 гаруй зэвсэг бий. Хагас автомат Кольт M1911A1 гар буунаас эхлээд пулемет ч байдаг. Мөн ямар ч буу нуусан мэдэгдэхгүй тусгай хувцас захиалгаар хийлгэсэн гэж ярьдаг.
Стивен Сигал Шон Коннеригийн гарыг хугалсан
Жеймс Бондын дүрийг бүтээж байсан жүжигчин Шон Коннери айкидогийн сургалтад суухаар шийдэж, Сигал дээр очжээ. Сигал эхний хичээл дээр л алдартай шавийнхаа гарыг хугалж, эмнэлэгт илгээсэн байна.
Тэр 4 удаа гэрлэсэн
Эхний эхнэр нь япон бүсгүй. Мияко Фүжитанитай 1974 – 1984 онуудад хамт амьдрахдаа Кентаро Сигал, Аако Фүжитани гэсэн 2 хүүхэдтэй болсон.
Адриенн Ларуссатай 1984 онд гэрлэсэн ч жүжигчин, модель Келли Леброктой учир ургуулаад салсан.
1987 онд нууц амраг Келли Леброктойгоо хуримлаж, Аннализу Сигал, Доминика Сан Рокко Сигал, Аррису Сигал гэсэн 3 хүүхэдтэй болсон. 1994 онд гэрийн үйлчлэгчтэйгээ амраглаад салсан байна. Гэрийн үйлчлэгч нь Саванна гэдэг охинтой хоцорсон.
Харин одоо Сигал бүжигчин Батсүхийн Эрдэнэтуяатай албан ёсны гэрбүл. Хосууд Ерөнхийлөгч В.Путиний тангараг өргөх ёслолд уригдаж, хөлбөмбөгийн ДАШТ-ий финал үзэн, аз жаргалтай амьдарч байна.
Сэтгэгдэл ( 20 )
Ene nexer chin odoo Oros ulsad amidarch baigaa oros busguichuudtei zugaalaad mongol avgaigaa tooxgui xayad yavsan gesen shuu
Сигал ч бас ухаантаймаа. Насны нар хэвийхэд монгол бүсгүйтэй учирч хэдэн жил тогтвортой амьдралтай. Тэхдээ энэ одуудад итгэж болохгүй ээ. 85 настайдаа ч 18 тай охинтой гэрлэчихдэг сайхан гарууд кккк
Erdenetuya 82 oniih nuhur ni 52 oniih aavaasaa hugshin 30 ah hunii aris tevreh sejig ni hurdgui yun bhdaa.
Итали азарга хочтой порно кинонд тоглодог байсан. Хожим нь\nнэр алдарт хүрээд тоголсон порно кинонуудаа бүгдийг нь худалдан авч устгаж байсан.Одоо орос хүүхнээр зугаацаж суудаг ч Монгол эмэгтэйн халамж юугаар ч солихооргүй онцгой мэдрэмж гэж хэлсэн удаатай!!!
Энэ олон улсын эмэгтэйчүүдээс дэлхийн одын эхнэрээр сонгогдож байна гэдэг Монгол бүсгүйчүүд чансаатайг илтгэж байгаа юм. Хэзээнээсээ гоо үзэсгэлэн хатан ухаанаараа дэлхийн хаадыг залж явсан бүсгүйчүүдийн үр удам билээ.
Хөгшин өвөөгийн асрагчаар л шаацан гар бна ш дээ\nХудлаа уянгалаад байсан энэ хүүхэн
xairan mongol oxin muny
Хайран сайхан монгол охин.Энэ нөхөр чинь удахгүй поехали в богу” тийшээгээ болох юм бна даа.
Дэлхийн одтой ханилж суугаад сайхан л амьдарч сайн л явна ш дээ. Монгол эмэгтэйн хатан ухаан, тууштай зан чанар харагдаж байна. Эрдэнэтуяа мундаг эмэгтэй байна лээ. Сэтгэгдэл бичиж буй хүмүүс түүний бичсэн шүлэг сургаалуудыг нэг уншаарай. Сигал гэж Дэлхийн одтой бид юу ярихав дээ. Ямар муу хүн л дэлхийд данстай байхав дээ. Сайн сайхан яваад нь баярлаж талархаж байна аа. Амжилт хүсье, урт наслаж удаан жаргаарай.
Monhtomoriin gants ohin unendee mongonii huuhen.nogoo hotlogch anus biluu hen bilee ubs-d bsan ternii huuhen bj bgaad l sigal mongold irehed ard n bujiglej bgaad l namaig a vaad yavaach geseer bgaad l yavsanshdee.odoo ovoo mongotei bolood um uzeed nud tailaad arai oor blson bh
Пааа ээж ааваасаа ахмад нөхөртэйн байна шд Хадмуудаасаа хөгшин хүргэн айн кккк мөнгө ч хүчтэймдаа. Эрдэнэтуяагийн ээж аав нь 67 хүрээгүйшд
Yostou zavxai zaidan nuxur bj de burxan min.odoo ene exner deeree togtoosoi bilee xugshirch uxex gj bj gaigui bailgui de
Уулаасаа л дандаа янз бүрийн хүүхэнтэй ороооцолдож байдаг нөхөр. Монгол эмэгтэйн жинхэнэ тэвчээр, ухаанаар л өдий болтол яваа. Гэхдээ аливаад хязгаар байдаг гэдгийг ойлгох ухаан Сиглд байна уу гэдгийг л харья
Одууд угаасаа л олон хүнтэй сууж салдаг шүү дээ өөрснийгөө хичээ Чаддаг байсан бол эндээс олон салж сарнисаэ бх муулаад байгаа Нөхдүүд
67toi..bavaad ysvna gheer basl aimaaruu gaagui bgaa kkkk
энэ өвгөн дохтой болсон бхаа..
Эхнэр болох Монгол хүүхэн нь бас Сигалтай адилхан намтартай яг таарсан таар шуудайнууд
Нилээн хөнгөн явдалтай айхтар өвгөн байж. Монгол хүүхэн өөрийн арга барилаар барьж бгаа юм бна даа. Угаасаа Монгол хүүхнүүд айхтар л да .
Jinhene od shig l amidarch baigaan baina.
ЁСТОЙ АРВИН БАЯЛАГ АМЬДРАЛТАЙ ПЯЗДАКУУ ГҮЙ ЮУ. ОЧСОН ГАЗАРТАА ТАНАЙ ЦУСТАЙ ГЭЖ ШААГААЛ. ӨДӨР ШӨНӨ ӨГЛӨӨ ОРОЙГҮЙ ДОТОРО ГАДААГҮЙ ХӨГШИН ЗАЛУУ ХАМААГҮЙ БАВЖ БАЙДАГ ГЭСЭН СЭТГЭЛ ТӨРЧЛӨӨ. ХАЙРАН ОХИН МИНЬ.