ЗГ: Төсвөөс 50 тэрбум төгрөг гаргаж, нэг сая хүүхдийн шүдийг ҮНЭГҮЙ эмчилнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.04.10/ боллоо. Хуралдаанаар нийт 19 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, Засгийн газраас баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.

Тэрбээр "Монгол Улсад 18 хүртэлх насны нэг сая хүүхэд бий. Нийт хүүхдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчинтэй байгаа юм. Шүд цоорох нь чих хамар хоолойн өрөвслөөс үүдэн зүрх, бөөр, үе мөчний өвчний эхлэл болдог. 2019-2023 онд 2-12 насны хүүхдийн шүдний цоорлыг үнэ төлбөргүй бүрэн эмчлэх зорилт тавьж байгаа. Мөн эмчилгээний хажуугаар амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал, зуршлын талаар мэдлэг, мэдээлэл олгох ажлыг зохион байгуулна. Нэг хүүхэд эмчлэхэд 60 мянган төгрөгөөр тооцож, улсын төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотод 115, 21 аймагт 84 эмнэлэг ажиллана. Хөтөлбөр хэрэгжсэнээр шүдний цоорлын тархалтыг 30 хувиар буурна хэмээн тооцож байгаа” гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(64.119.27.167) 2019 оны 04 сарын 10

uu muusain bizdsda nuud turiin emnelguud xet xund surtaltai shuu dee xuviin emnelguud gexeer deerees daxiad tulbur avaad baidag shunaxai shulamnuud shuu dee edegeeriig yax yum

0  |  0
zochin(202.126.89.63) 2019 оны 04 сарын 11

50 terbum gej hudlaa yarihaa l bolchih l doo. 4 .6 terbum l zartsuulj bgaa shdee.2-12 nas gej bgaa ch 4terbumd taaruulj ene udaa 2-6 nasniihniig l uzne. Bitgiii huflaa yariad ard tumen, emch nariin hoorond heruul hiilgeed bai

2  |  0
Top