Засгийн газрын өнөөдрийн /2019.04.10/ хуралдаанаар 19 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, Түрээсийн орон сууцыг түрээслэгчдэд өмчлүүлэх журмыг батлав. Мөн улсын төсвөөс 50 тэрбум төгрөгийг зарцуулан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргажээ.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын 115, 21 аймаг дахь 84 эмнэлэг хамтрах ажээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр шүдний цоорлын тархалтыг 30 хувиар буурна гэж тооцож байна.
Түүнчлэн өнөөдөр дэд бүтцийн хүрээнд томоохон шийдвэр гаргаж, төмөр замын бүтээн байгуулалтад 1800 цэргийн албан хаагч, 454 техник хэрэгсэлтэйгээр 414.6 км төмөр замыг дотоодын хүчээр барих шийдвэрийг танилцууллаа.
Боловсрол, соёлын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж, үндэсний хэмжээний урлагийн театр байгуулах ажлыг эхлүүлэхээр болов. Манай улсад үндэсний хэмжээний урлагийн театрын барилга сүүлийн 30 гаруй жил баригдаагүй аж. Уг асуудал Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан байдаг ажээ. Тиймээс шинэ театрын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА!
Сэтгэгдэл ( 0 )