Б.Энх-Амгалан: УБ-Дархан, УБ-Налайхын зам 2019 онд багтаж ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Засгийн газрын хуралдаанаас Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 киломтер, Гашуунсухайт-Тавантолгойн 247 километр төмөр замын болон Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх, Байдраг-Говь-Алтай чиглэлийн авто замыг барьж гүйцэтгэх шийдвэр гарчээ. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас дараах зүйлсийг тодрууллаа. 


 -Иргэд олны хүлээлmтэй байгаа зүйл гэвэл Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх  чиглэлийн зам. Тиймээс  эдгээр замын ажил ямар түвшинд явна вэ?

-Дарханы замын ажил явж байгаа, бидэнд тулгарсан нэг зүйл гэвэл нийтдээ 64 газрыг нүүлгэн шилжүүлэх ажил байсан. Засгийн газраас энэ газруудыг чөлөөлөхөд 6,5 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн, тэгэхээр өнөө маргаашгүй нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа эхний хоёр эгнээ замын ажлын тендер тавдугаар сарын 2-ны өдөр нээгдэнэ. Эхний ээлжийн хоёр эгнээ зам 2019 ондоо багтаад ашиглалтад орно. Нөгөө хоёр эгнээ зам нь шинэ зам учраас 2020 онд багтаан ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа Налайхын 20,9 километр замын ажил эхэлчихсэн, газар чөлөөлөлтийн ажил ид явагдаж байгаа, хамтрагч байгууллагаас ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэсэн гэрээтэй байгаа.

-Орон нутагт ч шийдвэрлээгүй замын асуудал олон байгаа. Энэ тал дээр ямар шийдвэр гарав?

-Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн Байдрагаас Говь-Алтай аймгийн чиглэлийн 128.6 километр замын ажлыг дуусгах чиглэл гарч, хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн гэдгийг Үндэсний хөгжлийн газраас мэдээллээ. Тэгэхээр энэ замын ажлыг хэвийн явуулж хугцаанд нь дуусгана. Үүнээс гадна Тавантолгой-Гашуун сухайтын даацын автозамын ажлын концесс хийгдсэн, зураг нь хийгдэж байна. Тэгэхээр энэ чиглэлийн зам дөрвөн эгнээ болно гэсэн үг.

-Тэгэхээр олон жил яригдаж байгаа төмөр замын асуудал байна. Дотоод нөөц бололцоогоороо барина гэсэн шийдвэр ч бас л анхаарал татаж байна?  

-Олон жил яригдсан замаас гадна Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн 414.6 километр замыг үндэсний дотоод нөөц боломжоор барьж гүйцэтгэхээр шийдвэр гарлаа. Тиймээс өмнө нь саналаа өгөөд явж байсан “Дорнын зам” компани саналаа татсан. Яагаад гэхээр тус компани 3.2 сая ам.доллараар нэг километр замыг барьж гүйцэтгэнэ гэж байсан ч дотоод нөөц боломжоор нэг километр замыг 1.2 сая ам.доллараар барьж гүйцэтгэх тооцоо гарсан. Үүнд үндэсний компаниуд оролцохоос гадна ЗХЖШ болон бусад холбогдох байгууллагын судалгаан дээр үндэслэн 1800 орчим хугацаат цэргийн алба хаагч оролцох юм.

-Тэгэхээр эртнээс дуулиан дагуулж байсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 247 километр төмөр замын далан шорооны ажилд чамгүй мөнгө зарсан. Үүнийг яах юм?

-Засгийн газрын өмнөх хуралдаанаар Уул уурхайн сайд, Зам тээврийн сайд нарт чиг үүрэг өгөхдөө Гашуун сухайтын чиглэлийн 247 километр замыг тавдугаар сард эхлүүлэх чиг үүрэг өгч тодорхой шийдвэр гарсан. Энэ зам ашиглалтад орсноор Тавантолгой орд газрыг бүрэн ашиглах боломж нээгдэнэ. Өнөөдөр километр тутамд 32 ам.доллараар нүүрс тээвэрлэж байгаа бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаснаар нэг километрт найман ам.доллар болж буурах юм. Тэгэхээр жилдээ төмөр замаар 30 сая тонн, машинаар 30 сая тонн нүүрсний экспорт хийхээр жилдээ 60 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно.

-Төмөр замын ажлыг хэзээ дуусгаж ашиглалтад оруулах юм. Төсөвт өртөг хэдэн төгрөг болж байна?

-Энд нэг зүйлийг тодотгох хэрэгтэй. “Эрдэнэс Таван Толгой”-н ашиг 807 тэрбум төгрөг болсон учраас энэ мөнгөнөөс 750 тэрбум төгрөгийг Монголын Төмөр Зам бонд гаргах зарчмаар хөрөнгө оруулалт хийхээр болж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгохоор шийдвэрлэсэн.  Бонд гаргагч нь Монголын Төмөр Зам, бонд худалдан авагч нь Эрдэнэс Таван Толгой, хэрэгжүүлэгчээр нь Зэвсэгт хүчний жанжин штаб ажиллах юм.

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэзээ дуусгаж, ашиглалтад өгөх вэ?

-Хугацааны хувьд хоёр янз байна. Яагаад гэхээр цэгийн зөрүү гараад байгаа юм. Хэрвээ төмөр замыг хилийн 703, 704 дүгээр баганаар оруулна гэвэл 2021 оны эхний улиралд ашиглалтад оруулах боломжтой. Харин Хятадын талтай тохирч 699 баганаар замаа тавьж чадвал 2020 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулах боломжтой гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төсөвт өртөг суурь бүтэцэд 780 орчим тэрбум төгрөг зарцуулна. Харин Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар гэсэн байгааг бид дахин тодотгож байна. Энэ замын суурь бүтцийн 56.6 хувь нь хийгдсэн учраас цааш дотоод гадаадын банк санхүүгийн байгууллага, хувь хүн гээд бусад байгууллагтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бямбаа(202.9.43.213) 2019 оны 04 сарын 16

ЗАМЫН ТӨСӨВТ ХЯНАЛТ САЙН ТАВИАРАА.ЦААД САЙХАН ГАРУУД МӨНГИЙГ НЬ ТАНААД ИДЧИХНЭ ШҮҮ.ОЛОН ЖИЛИЙН НАСЖИЛТАЙ ЗАМ ТАВИУЛААРАЙ .

0  |  0
Am(64.119.20.159) 2019 оны 04 сарын 12

Naad ulger chin bieleh uu

0  |  0
ЧАНАРТАЙ ЗАМ(103.50.207.150) 2019 оны 04 сарын 12

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ЖИШИГЭЭР ТОЛИЙСЭН ЗАМ БАРЧИХААЧ, ХЯНАЛТ ӨДӨР БҮР БҮХ ШАТАНД ТАВИАЧ. МАНАЙ ЯМАР ЗАМААР ЯВАХАД СЭГСРЭХ, ДОНСЛОХ, НҮХ ТОЙРОХ ГЭЭД Л АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАЛТГҮЙ ШҮҮ...

0  |  0
?(66.181.161.62) 2019 оны 04 сарын 12

”Ажил эхлэх гэж байгаа” гэсээр цаг алддаг шүү, та нар!!! 2-рт, 20-иод жилийн өмнө уг замыг шинэчлэн засахдаа манай дарга нар мөнгийг нь хуссан учраас өргөн нь стандартаас нарийн болж, гүйцэж түрүүлэх байтугай зөрөхөд хэцүү болсон шүү!!! Та нар бас мөнгийг нь идчихэв ээ!!!!!!!

0  |  0
?(66.181.161.62) 2019 оны 04 сарын 12

”Ажил эхлэх гэж байгаа” гэсээр цаг алддаг шүү, та нар!!! 2-рт, 20-иод жилийн өмнө уг замыг шинэчлэн засахдаа манай дарга нар мөнгийг нь хуссан учраас өргөн нь стандартаас нарийн болж, гүйцэж түрүүлэх байтугай зөрөхөд хэцүү болсон шүү!!! Та нар бас мөнгийг нь идчихэв ээ!!!!!!!

0  |  0
Б.ЭНХ- АМГАЛАН САЙДА(202.126.89.166) 2019 оны 04 сарын 12

ЯРЬЖ БАЙГАА АЖЛАА Л ХУГАЦААНД НЬ ДУУСГАЖ ХАРУУЛААРАЙ.ӨӨР ЭЛДЭВ ЮМ ЭНД ТЭНД БИТГИЙ ЯРЬ

0  |  0
Зочин(78.187.120.177) 2019 оны 04 сарын 12

Зө энэ сайд ч нэг их асуудал шийддэг, шинэлэг санаагаар ажилладаг хүн биш байхаа, бөөрөнхий...

0  |  0
Boditoi yarih..(150.129.140.233) 2019 оны 04 сарын 12

Boditoi yum yari. Nalaihiin gazriig 17 ond chuluulsun. 19 ond duusna gej balairhaasaa umnu ehluuleh ee bodoj uz.

0  |  0
Иргэн (103.57.94.148) 2019 оны 04 сарын 11

Цээжний пангаар худлаа ярьж болохгүй

0  |  0
Top