Гэгээрлийн яам /Орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага/-ны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын багш нарын VII их хурал өнөөдөр /2019.04.11/ Төрийн ордонд болж байна. Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм.
Монголын багш нарын VII их хурлын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим багшид Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цол хүртээж байгааг зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулаа.
Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээв.
Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах багш нарт Монгол Улсын Гавьяат багш цол хүртээлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дуламжав багшид баяр хүргэе.Үнэхээр 50 шахам жил ажилласан, ардын нялх үрсийг сурган хүмүүжүүлэх ажлыг үр бүтээлтэй хийж ирсэн багш даа.Шагнал нь даанч оройтчих юм даа.