NBA-гийн плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн улирлын сүүлийн тоглолт өчигдөр болж, плей-оффт өрсөлдөх багуудын нэр тодорлоо. Плей-оффын эхний тоглолтууд энэ сарын 13-нд болно.

Дорно бүс:

“Милуоки Бакс” – “Детройт Пистонс”,

“Торонто Рэпторс” – “Орландо Мэжик”,

“Филадельфи Сиксерс” – “Бруклин Нетс”,

“Бостон Селтикс” – “Индиана Пэйсерс”.

Өрнө бүс:

“Голден Стэйт Уорриорз” – “Лос-Анжелес Клипперс.

“Денвер Наггетс” – “Сан-Антонио Спёрс”,

“Портленд Трэйл Блэйзерс” – “Оклахома-Сити Тандер”,

“Хьюстон Рокетс” – “Юта Жаз”.

Дорно бүсийн улирлын аваргаар 82 тоглолтод 60 ялалт байгуулсан “Милуоки” тодорсон бол Өрнөдөд 57 ялалттай “Голден Стэйт” тэргүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top