“Алдарт хөлбөмбөгч Диего Марадонагийн гурван хүүхэд Кубад олдлоо” гэж ВВС мэдээлжээ. Одоо Мексикийн “Dorados de Sinaloa” багт дасгалжуулагчаар ажиллаж байгаа Диего Кубад очиж, эцэг тогтоох шинжилгээ хийлгэх гэнэ. Хэрэв түүний хүүхдүүд гэдэг нь тогтоогдвол албан ёсоор хүлээн зөвшөөрч, Марадона нэрээ өгөх юм. Марадона 2000-2005 онд Кубад хар тамхины эмчилгээ хийлгэж байсан бөгөөд Кубын удирдагч Фидель Кастротой сайн найзууд байсан билээ.
Ийнхүү алдарт аргентин эр найман хүүхэдтэй боллоо. Марадонагийн охин Жанинна энэ мэдээг сонсоод “Аав минь ахиад гурван хүүхэдтэй болчихвол бид хөлбөмбөгийн баг бүрдүүлж чадах нь. Та чадна, аав аа” гэж ёжилсон байна.
Сэтгэгдэл ( 0 )