“”Рио-де-Жанейро 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн 86 кг-ийн жингийн аварга, ОХУ-ын бөх Абдулрашид Садулаев ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө холимог тулаанд хэзээ ч орохгүй гэж мэдэгджээ.
Өнгөрсөн Мягмар гарагт Бухарест хотод болсон Европын АШТ-д Садулаев түрүүлэн, тивийн 4 удаагийн аварга болсон билээ. Холимог тулааны холбоод, мэргэжилтэн нарын анхаарлыг хүчит дагестан залуу ихэд татаж байгаа тул ямар ч мөнгө амлахад бэлэн байна. Гэвч Садулаев “Би хэзээ ч холимог тулаанд орж, зодолдохгүй. Холимог тулаанд миний олон найз тулалддаг. Би тэдний тоглолтыг үзэж, дэмжих дуртай. Гэхдээ чөлөөт бөх минь надад илүү таалагддаг. Чөлөөт бөх бол илүү сайхан, эршүүд, нэг нэгнээ доромжилдоггүй спорт. Миний чаддаг зүйл бол барилдах. Мөнгө олох гэж зодолдох шаардлага надад байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )