Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2019.04.12/ ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газар Багш нарын Их хурал болж байгаатай холбогдуулан зарим шийдвэр гаргажээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Засгийн газар ээлжит бус хуралдаанаар Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэгдэх холбогдох журам баталсан байна. Багшийн эрүүл мэнд, багшийн хөгжлийг дэмжсэн эл журам батлагдсанаар багш нарын урамшууллыг сэргээх, тогтмолжуулах боломж бүрдэж байгаа аж.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
Ene ork ene orkiig demjdeg orkuud tv saituudaas hol baij baga haragdaache