Монгол Улс сургуулийн өмнөх боловсролын хөрөнгө оруулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Нью-Йорк хот танилцуулсан НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд Монгол Улс нь боловсролын салбарын төсвийн дөрөвний нэгээс илүүг сургуулийн өмнөх боловсролд хуваарилсан нь олон улсад өндөр үзүүлэлт. Тайланд дурдсан улс орнуудын 40 орчим хувь нь боловсролын салбарын төсвийнхөө  2 хүрэхгүй хувийг сургуулийн өмнөх боловсролд хуваарилж байгаа бол Монгол Улс 26 хувийг хуваарилж байна гэжээ.  

Хүн амын нягтрал хамгийн сийрэг, хүн амын багагүй хувь нь хөдөөд амьдарч буй Монгол Улсын 2-5 насны нийт хүүхдийн 83,6 ###/span#< нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлт болох 50, Зүүн Ази-Номхон далайн бүс нутгийн дундаж үзүүлэлт болох 80 хувьтай харьцуулахад харьцангуй өндөр байна.

Дэлхийн улс орнуудад олон сая хүүхэд  сургуулийн өмнөх боловсролын гадна байгаа нь  бага наснаас эхлэлтэй тэгш бус байдлын эрсдлийг нэмэгдүүлж байгаа талаар  уг тайланд анхааруулжээ. Ялангуяа бага орлоготой орнуудад 5 хүүхэд тутмын зөвхөн 1 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top