Английн “Тоттенхэм” багийн довтлогч Харри Кейн “Манчестер Сити” багтай хийсэн Аваргуудын лигийн тоглолтод (1:0) хүнд гэмтэл авсан билээ. Тоглолтын 56 дахь минутад Фабиан Делфтэй мөргөлдөхдөө зүүн хөлөө гэмтээсэн Кейн суга таягтай цэнгэлдэх хүрээлэнг орхисон.
The Telegraph-д бичсэнээр Харри Кейн зүүн хөлний шагайн гэмтлээр 3 сар талбайд гарахгүй болжээ. Ийнхүү Кейн энэ улиралд дахин тоглохгүй боллоо. Премьер лигийн эхний 4 байрт багтахын төлөө өрсөлдөж байгаа “Тоттенхэм” болон зургаадугаар сарын эхээр “Үндэстний лиг”-ийн финалд тоглох Английн шигшээ багт хүнд хохирол боллоо.
Сэтгэгдэл ( 0 )