ШУУРХАЙ: Гоодойн зусланд иргэдийн 10 орчим байшин шатлаа

2019 оны 04 сарын 14

Өнөөдөр /2019.04.14/ СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа.

Гоодойн зусланд гал гарч, иргэдийн байшингууд шатаж байгаа талаар нэгэн иргэн live хийж, эздийг нь яаралтай ирэхийг хүслээ. Гал командын баг галыг унтрааж байгаа ч харамсалтай нь ойролцоогоор 10 айлын байшин шатжээ.

Хаврын улиралд хуурайшилт ихтэй байдаг учраас иргэд аливаа болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарна уу.

Онцгой байдлын ерөнхйи газраас өгсөни мэдээллээр хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ. 

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

 Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

  Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.206.193.66) 2019 оны 04 сарын 15

bicheleg hiigeed bhaar tuslah arga hemjee abaach hunii muud durtai hog ve chi chi ingej uzuuleed yadii buh hun uzlee geed niseed irehgui shuudee bolioch

0  |  0
zayaAaa(66.181.161.107) 2019 оны 04 сарын 14

tanaikh dAndaa hudlaa medeell tawikhaaa

1  |  0
khishgee(66.181.177.24) 2019 оны 04 сарын 14

Comment deer ug nemj bhaar ochooch

0  |  0
зочин(202.179.27.211) 2019 оны 04 сарын 14

Байгаль Дэлхий маань Биднээс хариугаа л авч байгаа энэ болов уу

0  |  0
Zochin(202.126.89.215) 2019 оны 04 сарын 14

1 ail hashaanii uvsoo shataah geed geed gai boloh yum..

0  |  0
Sar(103.26.193.150) 2019 оны 04 сарын 14

Hajuugaar ni yavaadl baikk yum. Gants hun l gal untraaj bna. Busad humuys untraalrsaj boldoggui yumuu

0  |  0
Top