Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиосон билээ.
Дугуйн спортын од, Монгол Улсын гавьяат тамирчин Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Ж.Өлзий-Оршихыг эцсийн замд нь үдэх ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Уг ёслолд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, багш шавь нар, Хонконг, Японоос ирсэн найз нөхөд нь, дугуйн спортын үе үеийн төлөөлөл болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Баттөр, Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, хүндэт ерөнхийлөгч Ж.Отгонцагаан зэрэг төр засаг, спортын салбарын хамт олон оролцов.
Ум сайн амгалан болтугай.
Сэтгэгдэл ( 10 )
Хүндэт ах минь та энэ ертөнцөд төрөхдөө аугаа их үйл хэргийг бүтээхээр илгээгдсэн шижир эрдэнэ мэт хүний дээд жинхэнэ монгол эр хүн байсансан. Тив дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан тамирчин, амжилт бүхний манлайлагч байж өөрийн авъяас чадварыг дугуйн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж араасаа олон тамирчдыг түүчээлэн дагуулж алдарын тавцанд зогсож байсан юм. Таны минь сэдэж эхлүүлсэн аугаа их үйл хэргийг ах дүү ,үр хүүхэд ,шавь нар нь үргэлжлүүлэх хариуцлагатай үүргийг хүлээлээ. Та минь хийж бүтээх цэл залуухан насандаа арай л эрт явчих юм. Мөнх тэнгэрийн орондоо амгалан нойрсдоо.
buzartai har Iljigdorj tend uliigee haij yavaan sda gej..,
Um ma ni bad me hum ergej mongoldoo turuh boltugai
Um maanii badmii hum
Гүн эмгэнэл илэрхийлье
Ах эр хүн шиг эр хүн байсан...