"БНСУ дахь монголчуудын супер цом-2019" тэмцээнд 30 баг оролцов

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд  "БНСУ дахь монголчуудын супер цом-2019" тэмцээн Сөүл хотноо гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.  Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ удаагийн тэмцээн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр зохиогдсоноороо онцлог байв. 

Тэмцээний өрөнхий зохион байгуулагчаар Ардчилсан нам, хамтран зохион байгуулагчаар МҮСБХ, 3Х3 сагсан бөмбөгийн холбоо, БНСУ-ын Күүкмин их сургууль оролцсоноос гадна БНСУ-ын Корё их сургуулийн Анам эмнэлэг, MAXFC холбоо, E9Pay зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран ажилласан байна. Тус тэмцээнд нийт 30 баг оролцож, эрэгтэй эмэгтэй төрөлд "YES"  баг аваргалжээ. Эрэгтэй төрөлд дэд байрт "Хамаг Монгол" баг, гуравдугаар байранд Корё их сургуулийн баг шалгарсан байна.

Харин эмэгтэй төрөлд дэд байрт Тэгү их сургуулийн баг,  гуравдугаар байрт "Lava" багууд шалгарсан бол шилдэг тоглогчоор "Yes" багийн н.Одбаяр, н.Мөнх-Эрдэнэ нар нэрлэгдэж, цом өргөмжлөл хүртжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top