АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл гаргасан байна.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай" улс төрийн шийдвэрээ шинэ оны босгон дээр танилцуулсан билээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын хувиар уг шийдвэрийг 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгад Ардчилсан намаас иргэдийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар өгсөн захиа, даалгаврын биелэлт гэж үзэн талархан хүлээж авсан юм. Учир нь, уг шийдвэр дан ганц Ерөнхийлөгчийн бус хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд нарын хамтын шийдвэр гэж ойлгогдох бүрэн үндэслэлтэй байв.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн тэргүүн улс төрийн шийдвэр гаргаж, түүнийг нь ажил хэрэг болгох үүрэг хариуцлагыг ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу УИХ болон Засгийн газар хүлээн авчээ гэсэн үг. Иймд Ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаархи УИХ-ын тогтоолын төслийг яаралтай боловсруулан батлуулж, уг тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах үүргээ Засгийн газар цаг алдалгүй хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Цаашдаа ахмад настнуудад төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгож, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, Хамтын тэтгэврийн хуулийг эргэн сэргээх зэрэг асуудлаар миний бие УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын хувиар тууштай ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
(Жич: Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар зарим хэвлэлд байр сууриа илэрхийлснийг илт мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү мэдэгдлийг хийлээ. 2020.01.03)" гэжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Капитал банкны өрийг тэглээч адилхан тэтгэвэрийн зээл шүүдээ. АН Эрдэнээ даргаа
Бултаж байна. Эх үүсвэрийн тухай л хуцаад байсан биздээ. Авлигачдаас авчих амархан гарц байгааг хараагүй гэжүү
bayrlalaa iim l baimaar yum. gaihsan shuu,
ёстой орон гаран тэнэг писду шүү.
Зээл аваагүй, зээл аваад төлсөн шударгаар амьдарч бга иргэд нь хохь болоод зогсохгүй, эргээд өнөө хэдэн зээл авсан хөгшидийн нэртэй хүүхдүүдийнх нь зээлийг татварын мөнгөөрөө төлнө, юу бодогдож бна, , бас олон залуус өөрсдөө орон сууц, унаа г.м зээлтэй бж энэнээс төлөлцөнө.
chinii xund daalgavar ogdog gej yu baisiim
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ БОЛ МАН -ЫГ ДОТОР НЬ ХАГАРАЛДУУЛАХ, СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛАХ ХОРОН ШАХАЛТ БОЛЛОО. ОДОО МАН ЯМАР МЭДЭГДЭЛ ГАРГАХААС ИХ ЗҮЙЛ ХАМААРНА.
олон ааштай хоёр нүүртэй улааныг үзэж урвагч шарыг үзэж шарвагч баас вэ.