С.Эрдэнэ стратегийн ордуудыг ашиглах хуулийн төсөл боловсруулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий 55 орд байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Тавантолгой нүүрсний орд юм. Энэхүү ордын талаар УИХ 2010 онд “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоолыг, 2018 онд “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаа авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолыг тус тус баталсан боловч үр дүнд хүрэхгүй байна хэмээн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.

Хуулийн төслийг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг ашиглах чиглэлд гаргасан УИХ-ын тогтоол, шийдвэрүүдэд нэн даруй өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс боловсруулсан аж. Ингэснээр Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртээх, зүй зохистойгоор ашиглах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт гарна гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.177.20) 2020 оны 03 сарын 09

хил рүү чиглэсэн мухар төмөр замууд олшрох нь эрсдэлтэй орос хятад хоёр найрсаг байсан үед

0  |  0
Top