С.Эрдэнэ: АН-ын 200 мянган гишүүнээс уучлал хүсэж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 25

УИХ-ын сонгуульд өчигдөр /2020.06.24/ болж өнгөрлөө.

МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 62 суудал авсан бол АН 11 суудал авсан билээ. АН нэгэнт ялагдал хүлээсэн учраас намын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээх ёстой гэж тус намын залуучууд шаардаж эхэлсэн. Тэгвэл тус намын дарга С.Эрдэнэ сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “АН төлөвлөж байсан шиг амжилт үзүүлж чадсангүй. Би хариуцлага хүлээж, огцрох өргөдлөө өгсөн. МАН нийт сонгогчдын 44.9 хувийн санал авч, 62 суудал авсан. АН 25 гаруй хувиар 11 суудал авсан бол бусад нам эвсэл, бие даагчид 30 гаруй хувийн саналаар гурван суудал авч байна. Энэ нь ардчиллын төлөөллийн зарчим хангагдахгүй байгааг харуулж байна. Цаашид ардчиллын төлөөх намууд нэгдэж, нэг нам, нэг бодлогын хэмжээний улс төрийн хүчин болж, сонгуульд оролцох шаардлагатайг харуулж байна. АН-ыг тэргүүлж сонгуульд оролцсоны хувьд надад алдаа оноо олон байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа олж, нэг баг болж ажиллаж чадаагүй. Идэвхтэй сөрөг хүчний байр суурийг хангаж ажиллаж чадаагүй. Сонгогчдын итгэлийг авч чадаагүйд уучлал хүсэж байна. Цаашид АН 200 мянга гаруй сонгогчийн итгэлийг хүлээж, үндэсний хэмжээний эрх баригч нам болохын тулд хичээл зүтгэл гаргах болно. Ардчилсан хүчний намууд нийлээд 55-56 хувийн санал авах боломжтой байсан.  Цаашид АН-ын удирдлагууд энэ тал дээр анхаарч, ажиллаж чадна гэж итгэж байна. АН-ын Үндсэн дүрмийн хүрээнд тамга, дүрмийг АН-ын дэд дарга Ц.Туваанд түр шилжүүлж байна. Үндсэн дүрмийн дагуу дотоод сонгууль, сунгааг амжилттай зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна. 200 мянган гишүүнээс нэгдмэл удирдлагаар хангаж чадаагүйдээ хүлцэл өчье. Хар машинаар тоолж буй байдлыг мэргэжлийн түвшинд шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.21.103.86) 2020 оны 06 сарын 26

nodnin ajlaa egex baisan tegsen bol an nam ulagdaxgui baisan eree erenxii said bish umar neg said boloxuy uy , estoi buruu toozooo xiilee , za uuchaldag baixdaa xeerxii..

0  |  0
Irgen(202.9.47.26) 2020 оны 06 сарын 25

АН 200 000 ГИШҮҮНТЭЙ БАЙСААН, ГЭХДЭЭ СОНГУУЛИЙН ӨМНӨ ИХЭНХИ НЬ ГАРЧИХСАН БАЙСАН ШҮҮ . ОДОО 200 ХҮН БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ

1  |  0
(103.57.95.148) 2020 оны 06 сарын 25

china

0  |  0
ZOCHIN(58.173.16.196) 2020 оны 06 сарын 25

OILGOMJTOI BSANSHUUDEE. ERT AJLAA UGUUD UNJSUN BOL NER CHINI ARAI DEER BH BLAA. INGEJ SHALNAAS DOR OROH N UURUUS CHINI L BOLSONSHUU.

0  |  0
F(174.198.219.249) 2020 оны 06 сарын 25

Congratulations

0  |  0
Т(66.181.161.35) 2020 оны 06 сарын 26

Тэр чигтээ зайл!!!!!

2  |  1
Top