Тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх хууль санаачилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ахмад настны “Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачилжээ.

Хуулийн төслийн хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж нэмэгдэх юм байна. Уг хуулийн үйлчлэлд 500 мянган төгрөгнөөс доош бүрэн тэтгэвэр авч байгаа ахмад настнууд болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэд хамрагдах боломжтой аж.

Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн нэмэгдэлд жилд 552 тэрбум 772.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах юм байна.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Та(73.150.83.151) 2020 оны 01 сарын 29

Сонгууль ойртох сайхөн юмаа.Жил бүр согууль болдог бол тэтгэвэр нилээн өндөр бодох юм байна.

0  |  0
зочин(103.194.176.116) 2020 оны 01 сарын 29

Нийгэмд ажилласан , зүгэээр суусан ч адилхан тэтгэвэр өгдөг болох нь сэтгэлгүй нөгөө л бэлэнчлэх байдал руугаа харсан бна. Хуулиас давсан шийдвэр гаргаж замбараагүй нийгэм бий болгодог бодол чинь биш гэдгийг ард түмэн дүн өгсөн гэж бодож байна.

0  |  0
зОЧИН(103.212.118.224) 2020 оны 01 сарын 29

Битгий солиороод байгаарай чи. Улсад ажиллаж ажиллачихаад дөнгөж 500 мян төг-өөр тогтоогдсон иргэн ажил хийгээгүй хүнтэй адил байх нь уу.

0  |  0
Зочин(103.9.90.53) 2020 оны 01 сарын 29

Эхлээд эх үүсвэрийг нь бүрдүүлчих, битгий попроод бай.

1  |  0
Top