Өндөр настны суурь тэтгэврийг өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тооцон олгож эхэллээ.
Суурь тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авч байгаа эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настнуудад олгоно. Тэтгэврийн хэмжээ нь 100-300 мянган төгрөг байх бөгөөд тухайн хүний авч буй тэтгэврийн хэмжээ болон нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан жилээс хамааран тогтоох юм.
Уг тэтгэврийг улсын төсвөөс 100 хувь санхүүжүүлэх бөгөөд ахмад настнуудын орлогыг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах зорилготой гэж Засгийн газраас тайлбарлаж буй.
СУУРЬ ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛ

Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Ингэснээр суурь тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )