Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексей Случинськийтэй уулзан манай улсын тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудад хийсэн дүн шинжилгээтэй танилцлаа.
Монгол Улс тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банктай хамтран ажиллаж байгаа юм.
Яамны болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексей Случинськийтэй хамтран манай улсын тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хувилбаруудын актуар тооцоололын үр дүнг хэлэлцэж, холбогдох судалгаа, тооцооллыг хийжээ.
Дээрх судалгаа, тооцооллоос үзэхэд Монгол Улсын хүн ам зүйн бүтцэд өөрчлөлт орж, хүн амын дундаж насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь нэмэгдэж байна. Ингэснээр 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2024 онд 5 хүн байсан бол 2030 онд 7 хүн болох урьдчилсан тооцоолол гарчээ.
Сэтгэгдэл ( 3 )
SAWI80955877
bayarjabhalan bos hideg 14 gishuuntei har tamhi bulegelel baidag yumaa.
Манай улсын тэтгэвэр бол дэлхий нийт ахмадын тэтгэврээс дөнгөж 10 хувьтай тэнцэх хэмжээтэй одоо 25 онд бол бүр хаана ч хүрэхгүй бна монголд гол нэрийн бүтээгдэхүүн эмнэлэгийн эмийн үнэ үнэхээр өндөр бна чанартай эрүүл байх амьдралын чанар бол хөгшин залуугүй дор амьдарч залуучууд бол тогтсон цалинтай болж чадахгүй бөөн өр ширтэй сүүлдээ өрөөс болж залуу гэр бүл их салж бна Монголын нийгэм ийм бнадаа