УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хамтын тэтгэврийн тухай хууль санаачилсан байна. Тэрбээр өнөөдөр /2020.01.23/ Засгийн газрын саналыг авахаар хуулийн төслийг хүргүүлжээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Маш олон хүний санал, хүсэлт, азай буурлуудынхаа аминчлан захисны дагуу Хамтын тэтгэврийн тухай хуулиа дахин өргөн барьж батлуулахаар боллоо” гэжээ.
Өмнө нь С.Эрдэнэ нарын гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр 2015 онд баталсан ч Хамтын тэтгэврийн тухай хуулийг одоогийн УИХ анхны хурлаараа хүчингүй болгосон юм.
Гэр бүлийн өндөр настан хамтдаа тэтгэвэр авч байгаад нэг нь нас барах тохиолдолд үлдэж байгаа ганц бие ахмад настан нэг хүний тэтгэврээр амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй болдог гэж хууль санаачлагчид үзэж буй юм. Иймд гэр бүлийн өндөр настан хамтдаа тэтгэвэр авч байгаад нэг нь нас барсан тохиолдолд үлдэж байгаа ахмад настанд тэтгэврийг үргэлжлүүлэн олгохоор хуульд тусгасан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Hudlaa songuuli duhuhuur showdahaa boli. Erdene guai ta ali ert urgun barihgui yasan be. Hun nas baraad buh zuil zogsoh ni horvoogiin jam. Nas barsan hunii tetgevriig olon l jil zoolloo sh te bolno.
Hudlaa songuuli duhuhuur showdahaa boli. Erdene guai ta ali ert urgun barihgui yasan be. Hun nas baraad buh zuil zogsoh ni horvoogiin jam. Nas barsan hunii tetgevriig olon l jil zoolloo sh te bolno.
Хууль нь батлагдаад хэрэгжиж эхэлбэл танай намд саналаа өгнө.үгүй бол үгүй шүү