ЖДҮ: УИХ-ын гишүүдийн дэмжсэн компаниудын хэргийг хаах саналыг хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

АТГ-аас ЖДҮХС-гаас зээл авсан 50 гаруй төсөлд гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хаах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэ талаар ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэр хүндийг хамгаалах үүднээс уг хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр тайлбарлахдаа “Зээл авсан иргэн, хуулийн этгээд бүрийг буруутан, гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Зээлийг зохих журмын дагуу авсан, ЖДҮХС-гийн шалгуур шаардлагыг хангаж, зохих журмын дагуу шалгарсан, үйл ажиллагаа нь хэвийн хэрэгжиж байгаа төслүүд бий. Тухайлбал, ажлын байр бий болгож, ноос, ноолуур, оёдол, газар тариалан, хүлэмж, зоорь барих зэрэг чиглэлээр хүсэлт гаргасан, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төслүүд байна. Төслийн үйл ажиллагаа нь зориулалт, зохих журмын дагуу явагдаж байгаа гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоосон. Одоогоор 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Прокурорын байгууллага, мөрдөгчийн саналыг хянаж хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай, өнөөдрийн байдлаар 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол гарсан” гэв.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлсэн иргэн, ААН-үүд:

Иргэн А.Төгөлдөр, Т.Цээндэр, Э.Баяр, Ц.Пүрэвсүрэн, Г.Цэрэннадмид, Ц.Оюунчимэг, Э.Ариун-Ундрага, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Х.Дөшбаатар, Ч.Батчулуун, Б.Анхбаяр, “Аралтөбе” хоршоо, “Тэнгэрийн Соёмбо” ХХК, “Ганга нар трейд” ХХК, “ЦЕТ” ХХК, “Ти Эс Эн” ХХК, “Эс Би Би Эй” ХХК, “Хараат хайрхан уул” ХХК, "Органик Хүнс Трейд" ХХК, “ЖГБ” ХХК, “Ш.Ууганбаяр” ХХК, “Хөх үзүүр” ХХК, “Төмөр Ган” ХХК, “Буянцэцэн” ХХК, “Соёмбо капитал” ХХК, "Алтан Олом" ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Гэга”ХХК, “Өсөх буудай” ХХК, “Идлэг фүүдс” ХХК, “Монгол буйдан” ХХК, “Завхан буурал” хоршоо зэрэг иргэн, хуулийн этгээдийн төслүүдийг дурдаж болно.

Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.  Үүнд:

    УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
    УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
    УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
    УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
    УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
    УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
    УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
    УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
    УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
   УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ажил олгогч ждү(122.201.31.188) 2019 оны 04 сарын 15

Заза нэг гишүүн ах эгчтэй болж авъя байз

0  |  0
Top