УИХ таван тэмцэгч гишүүнтэй болсон нь оны өмнөх “Манан дэглэмийн эсрэг бүх ард түмний жагсаал”-аас тодорхой харагдсан. Тэгвэл эдгээр таван гишүүний төлөөлөл болж УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Монгол Улсыг тойрон иргэдтэй уулзалт зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн энэхүү уулзалт УИХ-ын гишүүн Л.Болдын сонгогдсон тойрог буюу Хан-Уул дүүрэгт болж байгаагаараа онцлог. Хан-Уул дүүргийн тухайд гэр хороолол ихтэй учраас газраа өмчилж авах сонирхолтой иргэд олонтой. Мөн өөрийн газар дээрээ инженерийн шугам сүлжээтэй болчихвол нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад Яармагийн иргэд хувь нэмрээ оруулах юм. УИХ-ын гишүүн Л.Болд тэмцэгч таван гишүүдээ төлөөлж иргэдтэй уулзалт хийж байгаагаа хэллээ. Иргэдийн зүгээс эдгээр гишүүдийн тэмцэж байгаа зүйлтэй санал нэг, дэмжиж байгаагаа хэлсэн юм. АН-аас хөөгдөж, нэр дэвших эрхээ хасуулсны дараа өөрөө намаасаа гарсан энэ хоёр гишүүний тухайд шинэ нам байгуулах болсноо иргэдэд зарласан. Тэгвэл орон даяар иргэдтэй хийх уулзалтаа дуусгаад иргэдийнхээ саналыг тусгаж шинэ нам байгуулах хүсэлтээ өгөхөөр төлөвлөжээ.
Дэлгэрэнгүйг МОБАЙЛ ТВ-ээс үзнэ үү!
Сэтгэгдэл ( 10 )
Алиа ёалавдай
Нам байгуулаж болно. Тулах цэгээ хаанаас авах вэ ? гэдэг нь асуудал !! Эдгээр нөхөд АН-тай цэс булаацалдахад айх зүйлгүй МАН-тай маргалдах нь хэцүү биз дээ. Хэрэв энэ хоёр намтай үнэхээр хүч үзэх сонирхол байх аваас туслахад бэлэн
bogd bankaa mongotei bolgoson odoo nam baiguulj shunaad hereggui biz.hen gedegee taniulsan.hooruu malnuud zandaqn ta hoeriig dagaj salbagnaj magadgui l eum .hovor biz dee
Ахиад сонгогдохгүй биздээ. Улс төрөөс гарсан дээр дээ. Батзандан ч ялгаагүй.
Yun dahij songogdoh be ene odoo. Uvuu tetgevertee gar l daa.
Za ashgui dee zailsan deer
Boldoo chi AH iin xuchind olon gazar said xiij ix ch mongo xulgailsan ardchilal yrlsan xamgiin lalariin novshiin amitan.
Урвагчид бол хамгийн шаарууд байдаг
Дахиж сонгогдох санаатай заль биз дээ намаасаа гарч нам байгуулах нэр төдий цаагуураа бүгд л холбоотой л байгаа биз
Шинээр нам байгуулаад амжилтанд хүрнэ гэдэг ч утаа байх аа Сонгуулийн хууль пропорционал системтэй болвол босго оноонд чүү чай хүрч намын дарга нь их хурлын гишүүн бүлох горьдлог л тээж байгуулж бгаа байх даа 2-2000 гишүүнтэй болвол дээдийн заяа даа