“Манчестер Юнайтед” Погбаг 150 сая еврогоор үнэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Испанийн “Реал” Мадрид баг Английн “Манчестер Юнайтед” багийн франц тоглогч Погбаг сонирхсон хэвээр байна. Гэхдээ түүнийг авахад тун хэцүү байх бололтой.

Английн багийн дасгалжуулагч Сульшер Погбаг ойрын жилүүдэд багийнхаа гол цөм болгохоор зэхэж байгаа тул зарах бодолгүй байгаагаа мэдэгджээ. Зарлаа ч 150 сая еврогоос багаар худалдах бодолгүй байгаа юм байна. Харин “Реал” ирэх зуны наймаанд 400 сая евро төлөвлөсөн ч ганц тоглогчийн төлөө 150 саяыг төлөх хүсэлгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top