2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон билээ. 9 дэх удаагийн тэмцээн долоодугаар сарын 6-16-нд хөрш гурван орны нутагт зохион байгуулагдах болно.
Долоодугаар сарын 6-нд Эрхүү хотод албан ёсны нээлт болох ч үнэндээ Байгаль нуурын эрэг дээрээс ралли эхлэх юм. Нийт 10 гарааны 5 нь Монголын хээр тал, говь цөлд явагдах болно. 10 өдөр үргэлжилсэн уралдаан 16-нд Хятадын Дуньхуан хотод 5000 км зам туулсан тамирчид барианд орох болно.
Энэ жил Монгол Улс, мото ралли хоёр нэмэгдсэнээрээ онцлог болж байгаа “Торгоны зам” уралдааныг 74 телевиз дэлхийн 196 оронд дамжуулан үзүүлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )