Японы Хэйсэй эрин энэ сарын 30-нд өндөрлөж, тавдугаар сарын 1-нээс Шинэ эрин Рэйва эхлэх гэж байна.
Рэйва эриний анхны тэмцээн Токио хотын Кокүгикан ордонд ирэх сарын 12-нд эхлэх болно. Сүмогийн холбооноос шинэ эриний анхны башёдоо бэлтгэж байна. Кокүгикан ордны гадаа “Рэйвагийн анхны он” гэсэн бичигтэй 5 метр өндөр том самбар хаджээ.
Мөн шинэ эрин эхлэх тавдугаар сарын 1-нд Кокүгикан ордны гадаа талбайд 12 цагт жюүрёо, дээд зиндааны цолтой 70 бөх жагсан, “Рэйва” гэсэн ханзны дүрс бүтээх гэнэ.
Рэйва эриний анхны тэмцээний банцүкэ дөрөвдүгээр сарын 30-нд гарна. Ёкозүнагийн зөвлөлийн нэрэмжит бөхчүүдийн хамтарсан бэлтгэл тавдугаар сарын 6-нд явагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )