Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Энэ жилээс эрэгтэй, эмэгтэй боксчид тивийн аваргын тэмцээнээ хамт зохион байгуулах болсон.
Манай улсаас МУГДасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор эрэгтэй 9, эмэгтэй 9 тамирчин ААШТ-д оролцоно гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.
Эрэгтэй
49 кг - Д.Мөнх-Эрдэнэ,
52 кг - Х.Энхмандах,
57 кг - Х.Энх-Амар,
60 кг - Э.Цэндбаатар,
63 кг - Б.Чинзориг,
69 кг - Г.Баярхүү,
75 кг - Д.Давааням,
81 кг - Н.Шинэбаяр,
91 кг - С.Эрдэнэбаяр
Эмэгтэй
48 кг - Б.Мөнгөнсаран,
51 кг - Л.Алтанцэцэг,
54 кг - М.Нандинцэцэг,
57 кг - Т.Болортуул,
60 кг - М.Намуун,
64 кг - У.Шинэцэцэг,
69 кг - Э.Эрдэнэтуяа,
75 кг - М.Мягмаржаргал,
+81 кг - Э.Ундрам
Мөн багийн бүрэлдхүүнд Э.Энхбаяр, Ш.Өсөхбаяр нар эмчээр, Олон улсын боксын холбооны 3 одтой шүүгч Г.Бадрах шүүгчээр ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )