Европын хөлбөмбөгийн ертөнцийг сүүлийн үед гайхуулж байгаа нэг баг бий. Энэ бол Голландын “Аякс” билээ. Улирлын эхнээс тэднийг “бяцхан жаалууд” гэж нэрлэн, басаж байсан ч “Аякс” одоо Европын хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээд шалгараад байна. Өмнөх тойрогт голланд хөвгүүд Испанийн “Реал” багийг ялахад бүгд гайхаад л өнгөрсөн. Шөвгийн 8-д “Ювентус”-ыг унагаана гэхэд нь хэн ч итгээгүй билээ. Гэвч тэд чадсан. “Аякс”-ын залуучуудад өөрийн талбай, айлын цэнгэлдэхт тоглох ямар ч ялгаа байхгүй. Тэд хэнээс ч айхгүй. Сэтгэлийн ямар ч хөдөлгөөнд автахгүй ч үзэгч олонд сэтгэлийн баяр цэнгэл олгох чадвартай баг.
Тоглолтын 11 дэх минутад л голландчууд сэлгээ хийхээс өөр аргагүй болсон. Мазрауи гэмтэж, Дэйли Синкгравен тайлбайд гарч ирлээ. “Аякс” довтолж байсан ч эхлээд гоол алдлаа. 28 дахь минутад Роналду ээлжит гоолоо оруулав.
Зургаахан минутын дараа Ван де Бек тоог тэнцүүллээ.
Хоёрдугаар үед талбай дээр “Аякс” л хөлбөмбөг тоглож, италичууд харин юу хийгээд байгаа нь ойлгомжгүй байв. Хаалгач Войцех Щенсны хэдэнтээ багаа аварсан ч 67 дахь минутад де Лигтээс хаалгаа хамгаалж чадсангүй. “Аякс” тоглолтыг зовох юмгүй ялалтаар өндөрлүүлсэн.
“Ювентус” Итали – “Аякс” Голланд 1:2 (1:1, 0:1)
“Альянц Стэдиум”
Гоол: 1:0 – 28 Роналду, 1:1 – 34 ван де Бек, 1:2 – 67 де Лигт.
“Ювентус” – Шченсны, Де Шильо (Жоау Канселу, 64), Бонуччи, Ругани, Алекс Сандро, Бернардески (Бентанкур, 80), Пьянич, Матюиди, Жан, Дибала (Кин, 46), Роналду.
“Аякс” – Онана, Велтман, де Лигт, Блинд, Мазрауи (Синкгравен, 11; Магальян, 82), Шене, де Йонг, Зиеш (Хунтелар, 88), ван де Бек, Нерес, Тадич.
Шар хуудас: Жан (69), Роналду (90).
Эхний тоглолт – 1:1
Сэтгэгдэл ( 0 )