Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, их аварга Хакүхо иргэншлээ солих хүсэлт гаргасан талаар өчигдрөөс манай зарим хэвлэлээр гарч эхэллээ. Их аваргын иргэншлээ солих талаарх мэдээлэл олон жилийн өмнөөс л гарч байсан. Учир нь Сүмо бөхийн холбооны дүрмэнд зодог тайлаад ояката болж, дэвжээ нээх эрхийг зөвхөн Японы иргэнд л өгнө гэсэн заалт бий. Тэгэхээр амьдралаа зориулж, хөгжил дэвшилд нь хамаг хүчээ зориулсан сүмо бөхийн ертөнцдөө үлдэхийн тулд хүссэн хүсээгүй иргэншлээ өөрчлөхөөс өөр арга байхгүй. Их спортод хүчин зүтгэсэн тамирчин хүн мэдсэн сурснаа хойч үедээ үлдээж, өөрийн гарын шавиа бэлтгэх хүсэлтэй байх нь мэдээж. Тэр тусмаа зүгээр нэг барилдаагүй, олон жилийн түүхтэй сүмо бөхийн бараг бүх рекордыг шинэчлэн тогтоож, шинэ түвшинд гаргасан их аваргын хувьд өөрийн дэвжээтэй болох хүсэлтэй нь ойлгомжтой. Хакүхо ч энэ талаар олон ярьж, хэлж байсан. Японы сэтгүүлчдийн “Таны мөрөөдөл” гэсэн асуултад “Токио хотын Гинза дүүрэгт дэвжээтэй болох” гэж хариулж байлаа. Үүний хариуд Сүмо бөхийн холбооноос “Японы иргэн л ояката болно” гэсэн дүрмээ өөрчлөхгүй гэж хариулдаг байлаа. Дээд зиндаанд 42 түрүүлж, мэргэжлийн сүмогийн нийт давааны тоо нь 1120, дээд зиндаанд 1000-аас дээш давсан цорын ганц сүмоч гээд түүний тогтоосон олон амжилт Гиннесийн номонд бүртгэгдсэн байгаа.
Их аварга Хакүхог 40 дэх түрүүгээ авахад сүмогийн холбооны зарим ояката, албан тушаалтан нар иргэншлээ солихыг огт хүсэхгүй байгаа Хакүход зориулан, “Сүмо бөхийн хөгжилд байгуулсан гавьяаг нь үнэлэн, гадаад иргэншилтэй хүнд ояката болох эрхтэй” гэсэн шинэ заалт гаргая гэж хүртэл ярьж байсан юм. Харамсалтай нь уламжлал, ёс заншил гээд энэ яриаг холбоо зогсоосон.
Ийм байхад иргэншлээ солих шийдвэрийг хэрэв их аварга гаргасан бол түүнийг буруутгах зүйл огт байхгүй.
Хакүхо бол мэргэжлийн сүмо бөхийн цөөхөн хэдэн их аваргын нэг. Сүмо бөхийн холбооноос 20-иос олон түрүүлсэн бөхийг их аварга хэмээн нэрлэдэг бөгөөд өөрийн нэрээр дэвжээ нээхийг зөвшөөрдөг. Сүмогийн түүхэнд их аварга зургаахан бий. Үүнээс 32 түрүүлсэн Тайхо, 24 түрүүтэй Китаноми, 22 түрүүтэй Таканохана нар эрхээ ашиглаж, дэвжээ нээсэн. Харин 31 түрүүтэй Чиёонофүжи Коконоэ дэвжээг өвлөн авах болсон тул нэрээрээ дэвжээ нээгээгүй юм. 25 түрүүтэй Асашёорюү Японы иргэн болоогүй тул дэвжээ нээх эрхгүй байлаа.
Гэхдээ их аварга байсан ояката тэтгэвэрт гарахад дэвжээг цааш өвлүүлэхгүй, хаадаг билээ. Таканохана өнгөрсөн жил Сүмо бөхийн холбоог орхисноор дэвжээ нь хаагдаж, Сүмогийн холбоонд нэг ч их аварга ояката байхгүй болсон. Тайхо аварга 2013 онд, Китаноүми 2015, Чиёонофүжи аварга 2016 онд энэ ертөнцийг орхисон билээ.
Энэ бүхнээс үзэхэд Сүмо бөхийн холбоонд ч их аварга байсан бөх хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Их аваргын зангараг гэж нэг юм байх бөгөөд энэ нь ганцхан манай Хакүхо л байна.
Хакүхо ояката болсноор “Хакүхо” сүмо бөхийн дэвжээ нээгдэж, Монголын анхны их аваргын дэвжээтэй болно. Сүмо бөх гэлтгүй олон монгол тамирчны бэлтгэл сургууль хийх газар нь энэ дэвжээ байх болно. Цаашдаа монгол залуу Японы сүмо бөхийн холбооны тэргүүн болохыг хэн ч үгүйсгэхгүй билээ.
Сэтгэгдэл ( 16 )
Ухаан муутай боловсролгүй, өөрийн бодолгүй, иргэний ухамсаргүй тэнэг амьтан царай муумтай Япон авгайд буратаглуулаад үхэр шиг хөтлөгдөөд явж байгаа нь тэр.
Энэ новшийн үхэр монголчуудын эх орон гээд байгаа газраас явсан нь дээр удахгүй хятадын газар нутаг болно арчаагүй насаараа ядуу зүдүү амьдарч явахдаа таарсан малнууд малнаас дээрдэх юм алга хамаг баялгаа гадныханд ямар ч ашиггүй өгч байгаагаа дэддэг мөртлөө ярихаас цаашгүй малнууд ийм газараас явсан нь дээр.
Уужим их орчлонгийн хаана ч байсан Монгол хүн гэдгийг мэдэхээс хойш алгын чинээ цаасан дээр Mонгол гэх 6 үсгийг 4үсгээр солио биз.Шинэ цаг үетэйгээ зэрэгцэн алхах аварга ухаан байлгүй. Ирээдүйд нь амжилт.
Мэрэгжил гэдэг бол дуртай цагтаа орхиж болдог зүйл биш. Тэр тутмаа мэрэгжлийн спортоор ийм амжилтанд хүрсэн хүн түүнээсээ сална гэдэг амаргүй л байгаа байх. Усыг нь уувал ёсыг нь даг гэдэг. Өөрөө л мэдэх хэрэг. Ямар ч байсан М.Даваажаргал Монголороо л үлдэнэ.
Хувь хүний л эрх шүү дээ. Хүүхдүүдээс нь Монголын иргэн болж болно шүү дээ. Өөрөө ч дараа иргэншлээ сэргээж болно.
өчнөөн л нэр хүнд, мөнгөтэй боллоо. нэг муу дэвжээний төлөө эх орноо орхино гэж тэнэг л юм. дахин хэзээ ч монгол гэж овоглогдохгүй үр хүүхэд удам судраараа самурайн үрс болох нь л дээ
Японы үндэсний бөхөөр тодорсон,япон гэр бүлтэй,япон эхийн хүмүүжилээр хүүхэд нь өсч байгаа хүн япондоо амьдрахаас өөр аргагүй шүү дээ. Тэгээд ч сумо бөх монголд ямар хамаатай юм бүү мэд. Харин зарим сумочид хүчээрээ олсоноороо нутагтаа юм хийж байна,энэ залуучууд мундаг шүү.
японд амьдардаг японд татвар төлдөг японы бөхөөр барилддаг япон эхнэртэй хүн монголын хөдөлмөрийн баатар гээд боддоо та нар ... энэ юу гэсэн үг болохыг тайлбарлах хүн бна уу
Болохгүй дээ,Мехикогийн олимпийн мөнгөн медальт Монголын ард түмний бахархал болсон дархан аврага Мөөеө тэнгэрээс харж байгаа шүү
ЯПОНД ДЭВЖЭЭНИЙ ЭЗЭН БАЙХ ТЭНД ОЛОН МОНГОЛ БӨХ БАРИЛДАХ ТИЙМ Ч ЧУХАЛ БИШ БАЙХ ӨӨ. ДУРГУЙ НЬ ХҮРВЭЛ ЯПОНУУД НЭГ ӨГЛӨӨ Л ХӨӨГӨӨД ГАРГАНА. ХАМГИЙН ГОЛ НЬ ЭХ ОРОН Ч СЭТГЭЛГЭЭ МОНГОЛЧУУДАД БАЙХГҮЙ БОЛЖ БАЙГА НЬ ТОМ ЭМЭГНЭЛ ЮМ . ГАДААДАД СУРЧ ЭХ ОРОНДОО БАГА Ч ГЭСЭН ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАЯ ГЭСЭН ЗАЛУУЧУУДАД МУУХАЙ ДУУРИАЛАЛ БОЛЖ БНА. ЖИШЭЭ НЬ ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМ ЭМЭГЭЛЭГТ АЖИЛЛАЖ БАЙГААД МОНГОЛДОО ИРЭЭД АЖИЛЛАЖ БГААА МИНТЙ ТАНИЛ ЗАЛУУС ЕР НЬ ӨӨРИЙГӨӨЛ БОДОХ ЁСТОЙ ЮМ БНА ГЭЭД ЯРИХ ЖИШЭЭТЭЙ
адгийн шалтгаан хэлж Монгол орноос урвасан зѳндѳѳ туучийнууд гадаадаар нэг дүүрэн байгаа шд, тэдний хажууд энэ хүн чинь Их Аварга шүү. Би бол одоо үеийн үндэсний бѳхѳѳс ер нь бѳх мѳх хялайж хардагчгүй, харин Хакухо аваргаа шүтдэгдээ. Хүнд ямар боломж чадвар байна түүнийгээ ашиглах хэрэгтэй, гэхдээ зѳв зүйтэй олонд хѳнѳѳлгүй боломж. Улс тѳрд орж улсын мѳнгѳ хусах бол боломж биш луйвар, хулгай юм.
Энэ хэнд хамаатай юм. Угаасаа Монголд юу хийсэн юм
ene hunii l songolt shuu dee avraga maani olnii tanil uchiraas l ingej bn . sain hunii ur sad uchir setgel zurkh ni Mongoloo gesen heveeree l baij Mongoliinhoo tuluu ih zuil hiih baihoo
Давхар иргэншлийг зөвшөөрсөн хуультай байсан болон олон арван мянган хүн монголын иргэн хэвээрээ үлдэх байлаа.