Монголын Таеквондогийн холбооны Удирдах зөвлөлийн хурал боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 17

Энэ сарын 16-ны өдөр Монголын Таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

• Анхны цахим болон шилэн холбоо байгуулах зорилтын хүрээнд холбооны веб сайтыг хийх ажлыг эхлүүллээ.

• Холбооны 2019 оны жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

• Холбооны шинэчилсэн логог олонхийн саналаар дэмжиж, цаашид шинэ лого ашиглахаар боллоо.

• Холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийн эрх, үүргийг тодорхойлж, жилийн хураамжийн хэмжээг тогтлоо.

• Нээлттэй холбоог бий болгох зорилтын хүрээнд холбоонд элсэх тэргүүлэгч гишүүн, дэд ерөнхийлөгчийн болзол журмыг хэлэлцэн баталсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Монголын Таеквондогийн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Онон нар Монголын Таеквондогийн холбооны салбар холбоо, Увс аймгийн таеквондогийн холбоонд таеквондогийн иж бүрэн дэвжээ, Ховд аймгийн таеквондогийн клубт таеквондогийн хэрэгсэл, материалыг бэлэг болгон гардуулж өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top