ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2019 оны 04 сарын 18

Өнөөдөр 2019.04.18. Монгол эх оронд маань нар 05 цаг 58 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 15 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр Японд Зохион бүтээгчдийн өдөр, Иранд Зэвсэгт хүчний өдөр, Бразилд Нөхөрлөлийн өдөр, Зимбабвед Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Энэ өдөр АНУ-ын телевизийн хөтлөгч Конан О'Брайн, Польшийн хөлбөмбөгч, хаалгач Лукаш Фабиански, Бельгийн хөлбөмбөгч Дивок Ориги зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

 

  • 1995 оны энэ өдөр Монголын багш нарын ажил хаялт эхлэв. 100 гаруй сургууль, цэцэрлэгийн 6000 орчим багш, ажилчид хамрагджээ. Есдүгээр сар хүртэл үргэлжилсэн тэмцлийн дүнд багш нарын цалинг 40 хувиар нэмж, боловсролын салбарын зарим удирдлагыг огцруулжээ.
  • 2016 оны энэ өдөр УИХ-ын гишүүн Г.Уянга “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” байгуулж, анхны хурлаа хийн, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлав.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

 

  • 1897 оны энэ өдөр Грек-Туркийн хооронд тулаан болж, улмаар грекчүүд Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож буйгаа зарлажээ.
  • 1946 оны энэ өдөр Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүх анхны хуралдаанаа хийв.
  • 1949 оны энэ өдөр Их Британийн захиргаанд байсан Үндэстнүүдийн холбооноос Ирланд улс албан ёсоор гарч, Бүгд найрамдах Ирланд улс байгуулагджээ.
  • 1955 оны энэ өдөр Индонезийн Бандунг мужид Ази-Африкийн 29 улс цугларч, Ази-Африкийн зөвлөл байгуулагдав.
  • 1980 оны энэ өдөр өмнө нь Родези гэж нэрлэгдэж байсан улс Зимбабве гэж нэрээ өөрчлөв. Ийнхүү Бүгд найрамдах Зимбабве улс байгуулагджээ. Тус улсын анхны Ерөнхийлөгчөөр Канаан Банана сонгогдсон юм.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвин болно. Могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр бүтээл туурвих, бизнес эхлэх, хандив өгөх, биеэ эмчлүүлэхэд сайн. Харин байшингийн суурь тавихаа түр азна. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top