Их аварга Хакүхогийн иргэншлийн талаар Японы хэвлэлүүд юу мэдээлэв?

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэншлээ солих асуудлаар  албан ёсны хүсэлтээ илгээсэн гэх мэдээлэл өчигдөр манай зарим хэвлэлээр гарсан билээ. Удалгүй Японы орны хэвлэлүүд ч мэдээллэж эхэлсэн.

Энэ талаар ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Одоогоор Хакүхо М.Даваажаргал иргэншлээ солих асуудлаар манайд хандаагүй байна. Энэ асуудлаар эхлээд Гадаадын иргэн, харьяатын газарт хандах ёстой. Түүний дараа ГИХГ-аас манайд материалыг нь ирүүлдэг журамтай. ГИХГ-аас Хакүхо М.Даваажаргалтай холбоотой материал ирүүлээгүй” гэлээ.

Харин ГИХГ-аас "М.Даваажаргал Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт манайд гаргаагүй байна. Хэрэв хүсэлтээ өгсөн бол Япон улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-аар дамжиж ирнэ" гэсэн хариу өгөв.

Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас энэ талаар лавлахад "Тийм хүсэлт манайд ирээгүй" гэж хариуллаа.

Ингээд Японы хэвлэлээр их аваргын талаар ямар мэдээлэл гарч байгааг хүргэе.

“Санкэй шимбүн”

Ёкозүна Хакүхо Японы иргэншил авахын тулд Монголын иргэншлээс гарахаар хүсэлт гаргасан нь энэ сарын 17-нд тодорхой боллоо. Өчигдөр Токио хотын Оота дүүрэгт болсон тойргийн барилдааны дараа Хакүхо сэтгүүлчдэд “Одоогийн байдлаар ямар нэг зүйл хэлэхэд эрт байна. Хоёр улсын зүйл ч байна. Ер нь бол үр дүнг хүлээх л үлдсэн” гэж хэллээ. Гадаадын бөхчүүд зодог тайлаад Сүмогийн холбоонд үлдэхэд Японы иргэншил авах шаардлагатай. Хакүхо ояката болохын тулд иргэншлээ сольж байгаа бололтой. Хакүхо өнгөрсөн гуравдугаар сард сүмогийн түүхэн амжилт болох 42 дахь түрүүгээ авсан. Нэг хэсэг ганцаараа ёкозна цолтой барилдаж, сүмогийн ертөнцийг авч явсан хүний хувьд гарын шавиа бэлтгэх хүсэл нь урьд өмнөхөөс илүү болжээ. Монголын анхны ояката Кёкүтэнхогийн хэлснээр Японы иргэншил авахад хагас жил хэртэй зарцуулдаг гэнэ.

“Майничи шимбүн”

Мэргэжлийн сүмогийн ёкозүна Хакүхо М.Даваажаргал Монголын иргэншлээс татгалзах хүсэлтээ Монголын Засгийн газарт гаргажээ. Ояката болохын тулд авсан арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна. Сүмо бөхийн холбооны дүрмэнд зодог тайлаад ояката болохын тулд Японы иргэн байх ёстой гэсэн дүрэм бий. Мөн барилдаж байхдаа ёкозүна, озэки цол хүртсэн байх, санякүд 1 башё, дээд зиндаанд 20 башё, жюүрёо, дээд зиндаанд нийт 30 башё барилдсан байх шаардлага тавьдаг билээ. Харин ёкозүна цолтон зодог тайлаад барилдаж байсан үеийнхээ дэвжээний нэрээр холбоонд 5 жил ажиллах эрхтэй. Хэрэв Хакүхо иргэншлээ солих юм бол энэ бүх шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Хакүхо “Миягино” дэвжээндээ шинэ бөх урих ажлыг гардаж хийж, хувийн хэд хэдэн шавьтай болоод байгаа билээ. Миягино ояката 2022 онд тэтгэвэртээ гарах бөгөөд дэвжээг нь Хакүхо өвлөн авч болох юм. Гэхдээ 42 түрүүлсэн их аваргын хувьд Хакүхо өөрийн нэрээр ч дэвжээ нээх эрхтэй. Гадаад бөхчүүдээс одоо дэвжээ удирдаж байгаа ояката 3 бий. Хавайн арлын ёкозүна Мүсашимарү, Болгарын озэки Котоошюү, Монголын сэкивакэ Кёкүтэнхо нар. Гэхдээ 42 түрүүлсэн их аварга Хакүхо зодог тайлаад холбоонд үлдэх юм бол сүмогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй.

Кёкүтэнхо Томозүна ояката “Ояката Хакүхо ямар шавьтай болж, хэдэн цолтой бөх төрүүлэх бол гэдэг их сонирхол татаж байна. Бүх амьдралаа сүмод зориулсан түүний дэвжээ нээж, шавьтай болох гэсэн хүслийг нь сайн ойлгож байна”

Японы сонирхогчдын сүмогийн холбооны захирал Хирахара “Сонирхогч, мэргэжлийн сүмо аль алинд нь сайн зүйл байна”

Манга зураач Якүмицүрү “Байгуулсан гавьяагаа үнэлүүлэн, Монголын иргэн хэвээрээ ояката болох гэж Хакүхо их оролдсон. Тэрийгээ больсон гэж харж байна. Хэрэв Хакүхо ояката болбол Сүмо бөхийн холбооноос түүнд сайн зааж, сургаж байх шаардлагатай”

Сүмогийн холбооны хэвлэлийн албаны дарга Шибатаяма “Хувь хүний асуудал тул холбоонд ямар ч хамаагүй”

“KYODO” агентлаг

Японы иргэн болохын тулд Монголын харьяаллаас гарахаар шийдсэн их аварга Хакүхо тойргийн барилдааны дараа сэтгүүлчдэд “Ямар нэг зүйл хэлэхэд эрт байна” гэж ярьсан ч сүмо бөхийн их аваргын дараагийн үйлдэл олны анхаарлын төвд байсаар байх бололтой. Монгол бөхчүүдээс Японы иргэншил авсан сүмоч Кёкүтэнхо хэмээх Томозүна ояката зэрэг хэд хэд байгаа ч озэки, ёкозүна цолтой барилдаж байсан бөх байхгүй билээ.

“Никкан Спортс”

Ёкозүна Хакүхо иргэншлээ солих болсон талаар энэ сарын 17-ноос эхлэн мэдээллэж эхэллээ. Хакүхо эртнээс зодог тайлаад ояката болох хүсэлтэй гэдгээ хэлдэг байсан. Монголын хэвлэл мэдээлэлд Хакүхо өнгөрсөн долоо хоногт албан ёсоор хүсэлт гаргасан гэж мэдээлсэн байна. Их аварга ч энэ талаар үгүйсгэсэнгүй. Ояката Хакүхо төрөн гарах цаг ойртжээ. Байгуулсан гавьяа, үзүүлсэн амжилтаараа тэр яалт ч байхгүй өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй. Монгол бөхчүүдээс Японы иргэншил авсан бөх олон ч аварга, арслан цолтон үгүй. Харин Америкийн Акэбоно, Мүсашимарү гэсэн хоёр аварга Японы иргэн болсон.

“Споничи”

“Ёкозүна Хакүхо иргэншлээ солих хүсэлт гаргажээ” гэсэн мэдээлэл Монголын хэвлэлээр гарсан билээ. Хакүхо энэ талаар “Ийм хурдан мэдээлэл гарсанд гайхаж байна. Одоохондоо хэлэх зүйл байхгүй” гэж тайлбарласан. Японы иргэн болж, ояката болсон гадаадын сүмоч ес байдаг. Дөрөв нь монгол. Монголын анхны ояката Кёкүтэнхо “Би хагас жил зарцуулж байж, иргэншлээ сольсон. Тэгэхээр энэ жилдээ багтаад Хакүхо Японы иргэн болж магадгүй” гэж ярьлаа.

“Спортс хочи”

Энэ жилдээ багтан, их аварга Хакүхо Японы иргэн болох шинжтэй. Ингэхээр бид ирэх жилийн Токиогийн олимпод Япон ёкозүнатай болох нь. Хакүхо өөрөө энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй ч “Одоохондоо тайлбар хийхэд эрт байна” гэж хэлсэн. Хаврын тэмцээний түрүү бөхийн ярилцлагад үзэгчдийг уухайлуулан шүүмжлэл хүртсэн ч гадаад, дотоодын хүүхдүүдийн дунд зохиодог “Хакүхо Цом” тэмцээн нь сүмогийн ертөнцөд өндөр үнэлэгддэг билээ.

“Санспо спорт”

Хакүхо Японы иргэн болсноор сүмо сонирхогчид “Хакүхо” дэвжээг удахгүй харах боллоо. Барилдаж байх үедээ их аварга байсан нь дэвжээ удирдах ояката болоход хамаа байхгүй. Тиймээс Хакүхог шинэ сайн бөхчүүд гаргах, дэвжээгээ удирдах их ажил хүлээж байна. Дээд зиндааны Үра, Аби гэсэн Миягино дэвжээний бөхчүүд түүний гарын шавь юм.

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bux(202.126.89.106) 2019 оны 04 сарын 30

Teneg durakuud yumdaa. Hun uuriinhuuruu l yavna bizdee. Haryalal soliloo geed mongol hun bish bolj bgaa bish

0  |  0
G.Jawzandulam(66.181.161.90) 2019 оны 04 сарын 28

Tsusand ni Mongol ni bgaa hoino yawaad xvnii gazar nertei tortoi hiij chadah ajilaa hiigeed aldar xvndee vrgeljlvvlen yawsan ni deer bhaa.Irgenshlee soliloo geed ter xvn ter chigtee yapon bolchihgvi bx.Mongol gedeg ulsaas gach irsen xvchtei chadwartai awarga gej delhii dayara meddeg bolson xoino.Oor ulsiin irgen bollooch Mongol geh ner vrgeljid dagah bolno.

0  |  0
Tsanjid(66.181.161.1) 2019 оны 04 сарын 28

Ih Awargadaa amjilt husie dassan gazriin daawauu zuulun ertuntsiin munh busiig uzeh um bol unasan gazar ugaasan us chin bdag um shuu amjilt

0  |  0
Иргэн(73.95.134.136) 2019 оны 04 сарын 28

Тэртэй тэргүй япон болсон хүн ш дээ. Явуулах нь зөв. Халхын их аварга аав Мөнхбатыг нь буруу санаатангууд элдвээр муулж байхад өмөарч ганц үг ган гээгүй аминчхан амьтан.

0  |  0
Соко(202.9.42.139) 2019 оны 05 сарын 01

Аавыгаа үгүй болонгуут шийдвэрээ гаргаж дээ.Аав нь дурамжхан ханддаг байсан байж таараа.

1  |  0
zochin(202.179.24.143) 2019 оны 04 сарын 26

Munhbat asan uur huutein bol uu??? huu ni hari em dagaad. harin ulsiin irgen bolj bn . herew minii huu ingesen bol hari ehner awch bolno muruudul bj bolno gehdee. chamaas uur huu bhgui huuhduud chine mongoldoo minii golomtiig zalgah yostoi gj heleh bsn. ner tei hunii huuhed shudee. huuhduudee mongold elegtei mongoliin irgen bolgoh yostoi btal.

0  |  0
zochin(202.179.24.143) 2019 оны 04 сарын 26

minii bodol japan ehnertei. huuhduud ni. ih awarga erni bol aawiinhaa udmiig tasalj bgaa yum boluudaa l gj haragdaj bn. uuchlana biz. huuhduud ni mongoliin irgen bolohgui bh.

0  |  0
Б(59.153.112.229) 2019 оны 04 сарын 25

Хүний эрхийн асуудалд хѳндлѳнгѳѳс оролцох нь дэмий зүйл. Хууль дүрмээрээ л явнадаа

0  |  0
Зочин (78.193.207.96) 2019 оны 04 сарын 27

Ер нь хүн иргэнээ солино уу , байна уу хэнд хамаа байнаа . Тэр хүн хэнийгээ , юугаа хайрлана уу , хайрлахгүй байна уу , хэнтэй сууна уу , сална уу , ямар хэлээр ярина бүгд л хуулиар олгогдсон өөрийнх нь хувийн эрх шүү дээ . Хийх юмаа олж ядах юмаа . Тэрэн дороо тэр төрөөс хулгай хийгээд урваад зугтаасан хулгайч , урвагч нараа яриач дээ.

5  |  0
”мөнх(182.160.40.4) 2019 оны 04 сарын 27

ер нь Aнгараг гаргийн иргэн болсон ч хэнд хүртээлтэй юм бэ? Aрдчилсан нийгэмд иргэншлээ солих нь байдаг жирийн үзэгдэл шуугаад байх юу байнаа

4  |  0
Зочин(103.57.92.92) 2019 оны 04 сарын 25

Эх орноосоо ард түмнээсээ нүүр бурууллаа даа эргэж монголынхоо иргэн болно гэж байхгүй худлаа сайхан аваргын маань монгол удам япон болчих гэж аавынхаа үхэхыг хүлээж байсын бнаа өөдгүй самуурай бнаа япон улсын л үндэсний бөхийн л аварга сүйдтэй ч биш дээ олимпын аварга биш хөдөлмөрийн баатраа хурааж ав

1  |  2
Зочин (150.129.142.72) 2019 оны 04 сарын 24

Босоо байсны чинь төлөө хураасан мөнгө чинь энэ насанд чинь байтугай хангалттай болсон байлтай. Одоо алдар нэр хэрэгтэй юу? Монгол монголоороо үлдвэл монголын хойч үеэд мөнхөд сайнаар дурсагдах буй за.

2  |  1
Урвасан хулгай.(112.72.12.7) 2019 оны 04 сарын 23

Эр орноосоо урвагч. Угаасаа бараг япон болцон хүндээээээ

0  |  2
Mgl(183.107.4.28) 2019 оны 04 сарын 25

Hakuho bol har bagaasaa Japan d amidarsan tend amjilt gargaj ner hundtei bolson ger bul ni tendhiin hun bn yaj ch bodson irgenshil avj bgaag ni buruutgah argagui shu de. Tendee baij sumo doo huvi nemree oruulya gej bodoj de.

4  |  0
луук(103.10.22.23) 2019 оны 04 сарын 23

хакухо хийпгээ хийсээн.Хөгжилтэй газар жаргах хэрэгтэй.Хүүхдүүдээ томорхоор Монгол улсын иргэн болгоно бизээ.

1  |  1
Zochin (42.147.96.211) 2019 оны 04 сарын 23

Husel moroodloo dagah n sain hereg bolowch eh ornoo orhino gedeg heleh ch ug algadaa yaponchuud gadnaa gaikhaltai mundag yos zuitei bolowson humuus met bolowch sain hujaagaas ch dor chimeeguihneer alguurhnaar asar udaan hugatsaand beldej bgad l dairah humuus hun torolhtonii esreg germantai negden hichneen ih humuusig allaa turshilt bolgoloo doo iim humuustei negdej bdag odoo mongolruu orood amidrad ehelsen heden arwan jiliin daraa ot horhoi shig mongoloor duureed mongold gai boloh humuus gazar nutaggui jiwj bga nowshnuud

3  |  1
Бид цөөхүүлээ (134.208.244.34) 2019 оны 04 сарын 25

1. Хувь хүний асуудал гэж бичээд байгаа хүмүүст хэлье. Бид цөөхүүлээ. Ялангуяа бид үр хүүхэд хойч ирээдүйд үлгэрлэж явах учиртай урлаг соёл болоод олны танил хүмүүс ийм ноён нуруугүй байх нь маш олон залууст монголоосоо урваж болдгийг харуулж байгаа хэрэг. Чи хэн ч биш бол чиний хэрэг чиний амуудал байж болно. Чи гэр бүлтэй бол чиний амуудал гэр бүлийн чинь асуудал. Чи эх орондоо нэртэй бол чиний нэрний ард чиний олон мянган монгол залуусын ирээдүйг бодсон хариуцлага дагаж явах учиртай. Хар амиа бодож хар толгойгоо цусдаж өвөг дээдсийн өмнө том нүгэл хийж байна даа. Шинэ зууны урвагчдын төрх

15  |  2
Мэдэгч(202.9.42.35) 2019 оны 04 сарын 27

Монголд Манан-Хонгил байгаа цагт Хакуход хийх ажил байхгүй,тэндээ ажилтай,амьдралтай явах нь зөв. Бие нь япон,санаа нь монгол тэгээд болоо

4  |  5
Лхагва (66.181.177.70) 2019 оны 04 сарын 26

Холиход цээртэй цус гэж бий Солиход цээртэй яс гэж бий Салахад цээртэй төрөл гэж бий Хэлэхэд цээртэй үнэн гэж бий Жижгэрхэд цээртэй хаан гэж бий Бүдгэрхэд цээртэй түүх гэж бий Мөхөхөд цээртэй түмэн гэж бий Сөнөхөд цээртэй гүрэн гэж бий

12  |  4
Henbugai.(64.119.17.141) 2019 оны 04 сарын 23

Eh oron gedeg yumnii une tseniig onoogiin Mongolchuudiin 99 huvi oilgodoggui odor bolgon solij omsdog bandaajtaigaa adilhan boddog. Gadaadiin ihenh ulsuudaar 20 jil tenesen amidarsan sursan ajillasan olson dolooson aldsan ergeed olson olsson gulgisan guisan guilgasan yadarsan zodoldson zadarsan bardamnasan harsan haritsuulj uzsen tegeed hamgiin suuld siimhii ch gertee segsger ch eejdee ergej irsen arhag gadaadchin baagii bi helj baina aa.

7  |  2
иргэн(192.82.66.196) 2019 оны 04 сарын 22

дараа нэг цагт харамсана даа.

6  |  1
Japandaa amidar(108.218.234.108) 2019 оны 04 сарын 23

Japan hun bolood japandaa amidarsan ni deer. Mongold irvel Dagvadorj, Batbayar shig hooson tolgoitoi sohroor uls turchdiig dagaj daldaganasan, tednii bugsiig dolooson, salj sarinasan, bur suuldee zalilan hiisen gar l bolno

10  |  0
агаа(202.9.43.213) 2019 оны 04 сарын 27

хүн хаанаа амьдарна ямар хамаа бнаа монголчууд хүний амьдралд хэт их оролцох юмаа

8  |  1
Erden(103.229.123.197) 2019 оны 04 сарын 23

Devjee baiguulhad irgenshil ni ypon baih heregtei bolood baigaan bishuu ....oilgoj yadaad baih yum baihgui l baina shdee....surjigneel ene mongolchuudiin savsaga zantaig yanaa

7  |  0
Зочин(122.201.24.125) 2019 оны 04 сарын 23

Давхар иргэншлийг зөвшөөрсөн хуультай байсан бол олон 10 мянган хүн монголын иргэшилтэйгээ үлдэх байсандаа.

6  |  4
догоо(66.181.164.222) 2019 оны 04 сарын 27

За за хувь хүний л асуудал даа. Эх орон гэдэг бас тулаад ирэхэд их л үнэт зүйл юм шүү. Шороотой, хэрүүлтэй, утаатай ч гэсэн бидний л эх орон.

16  |  1
Top