Даац хэтрүүлсэн ачааны машин осолджээ

Админ | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ. Том оврын ачааны авто машин жин тонн хэтрүүлэн ачиж цагдаагийн хяналтын постыг тойрч шороон замаар явж байгаад зам тээврийн осол гаргасан байна.

Иймд ЖОЛООЧ та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top