ӨНӨӨДӨР: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 50 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна

2019 оны 04 сарын 19

9:30 цагт

  • Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаантай. Хуралдаанаар, Олон улсын гэрээний тухай хуульд, Монгол Улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан нь Үндсэн хуулийн зохицуулалтад нийцэж байгаа эсэхийг хянан шийдвэрлэнэ.

10:00 цагт

  • БЗД-т үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тухайн асуудлын шийдвэрлэх, жагсаал суулт хийж байгаа дүүргийн иргэдийн шаардлагад хариу өгөх ажлын хэсгийнхэн НЗДТГ-ын А танхимд тус дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болон шаардлага тавьж буй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзана. Утас: 325044
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн "МОНГОЛ ОРНЫ БАРУУН БҮСЭД ГАЗРЫН ДОРОЙТОЛ, ХӨГЖЛИЙН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ, ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛЛЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ" төслийн хаалтын ажиллагаа Туушин зочид буудлын 3 давхарт болно.

11:00 цагт

  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Беларусь Улсын ЗГ-тай онцгой байдал болон хөдөө аж ахуйн салбарын төсөл арга хэмжээнд олгох 50 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна. Хаана: Сангийн яам, Хүндэтгэлийн танхим

    Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан зохион байгуулсан “Монгол, Хятадын найрамдал миний нүдээр” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болн.

  • Баянгол зочид буудалд (meeting room) Казахстаны Скат авиакомпаний удирдлага Монгол Улсын аялал жуулчлалын салбарын компаниудтай уулзалт хийнэ. Уулзалтаар Улаанбаатар - Нур-Султан хоорондын шууд нислэгтэй холбоотой мэдээлэл өгнө.
  • Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Иргэний Зориг Ногоон нам С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон сүүлийн үeийн үйл явдалтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт

  • Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд НИТХ-ын төлөөлөгч С. Мөнхчулуун мэдээлэл хийнэ

17:00 цагт

  • АНУ-ын соёл мэдээллийн төвд (American Corner); /Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан/ АНУ-ын ЭСЯ, Монголын Соёл, Яруу найргийн Академи хамтран Америкийн Яруу найраг болон Жазз хөгжмийн Сарыг тэмдэглэн өнгрүүлэх арга хэмжээ болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top