Жүдо бөхийн энэ жилийн ДАШТ наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1 хүртэл Японы Токио хотноо явагдана. Жүдо бөх, тулааны спортын өлгий болсон Бүдокан ордонд явагдах тус тэмцээн олимпийн өмнөх жил болж байгаагаараа онцлог. Олимпийн эрх, улсынхаа шигшээ багт багтах гэсэн жүдочдын ширүүн өрсөлдөөн Бүдоканд болно.
ДАШТ-ийг зохион байгуулах хорооны албан ёсны сайтаас тэмцээний тасалбар худалдаанд гарсныг зарлалаа. Суудлаас хамааран 1500 иэнээс 12 мянган иэний үнэтэй. Харин 8 өдрийн цогц тасалбар 32000-57000 иэн байна.
Тасалбарыг эндээс захиална уу.
ДАШТ-ий хуваарь
8-р сарын 25 – Эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг
8-р сарын 26 - Эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг
8-р сарын 27 - Эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг
8-р сарын 28 - Эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг
8-р сарын 29 - Эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг
8-р сарын 30 - Эрэгтэй 100 кг, эмэгтэй 78 кг
8-р сарын 31 - Эрэгтэй +100 кг, эмэгтэй + 78 кг
9-р сарын 1 Холимог багийн тэмцээн
ДАШТ-ий үеэр зохион байгуулагчид хамгийн том плакат хийж, Гиннесийн рекорд тогтооно. “Токио 2019” ДАШТ-д зориулсан зурагт хуудсанд дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн жүдочдын зургийг багтааж, хамгийн олон жүдочдын зураг орсон зурагт хуудас бэлтгэх юм.
Гэрэл зургаа илгээх хугацаа энэ оны 2-р сарын 12-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 31-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Манайхан ч зургаа явуулж байгаа биз ээ. Гэрэл зурагт тавигдах шаардлага бол цагаан жүдогитой, босоо зураг байх юм.
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 6 )
НАТО айгаад яасан бэ? тэнэг мангуу сайт аа?
НАТОгийн мэдээ хаана байнаа
Монголоос тасалбар авч, явж узэх хун байх уу, женко л нэг магадгуй, гэхдээ мань хун Пу ахыгаа дагаж очоод унэгуй узчих биз