УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан албан тоот илгээжээ. Албан тоотод дурьдаснаар, “Иргэд, албан байгууллагаас өндөр дамтамжтайгаар гишүүд бидэнд ирүүлсээр байгаа асуудлуудыг нэг мөр хянан шийдвэрлүүлэхээр УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, 7.1.17-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандаж байна” гэжээ.
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн эсэх талаар хэргийг дахин шалгах, хууль зөрчин эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группийн захирал Ш.Батхүү нарын хэрэг болон зээлийг эргэн төлүүлэх зорилгоор иргэн Ш.Батхүүгийн өмч хөрөнгө, эрхийг битүүмжилсэн боловч зарим этгээд дундаас нь завшсан гэх асуудал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бусаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн асуудал, Генерал Б.Хурцын иргэд, аж ахуйн нэгжүүдийг рекэтлэсэн болон УИХ-ын гишүүдийг заналхийлсэн асуудал зэрэг нийт 23 асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоохыг хүсчээ.
Сэтгэгдэл ( 9 )
ЖДҮ одоохондоо жижиг асуудал шүү. битгий няцаарай. янз бүрийн дайралт ирнэ. тэвчих хэрэгтэй. амжилт хүсье
ТӨРИЙН БАНКНЫ ЯМАР Ч БАРЬЦААГҮЙГЭЭР ХЯТАДЫН КОМПАНИД ОЛГОСОН 20 ТЭРБУМ ЯАСАН БЭ
та нар чинь ЖДҮ гэж хашгаралдаж, сайд болсон биш бил үү? эхлээд түүнээ яриач ээ тнгвэл хүн итгэх байх тэгэхгүй бол энч та нарыг тоохүй шүү.
нямдоржийн хятад тагнуул, өөрөө шүүх хурлыг даргалж, баатар генералыг гэмт хэрэгт хүчээр хийсэн, амьны байшин бариулж байсан хоригдол нас барсан хэрэг, нуу амраг, хамтран завшигч алтжингийн хүүд банкнаас мөнгө өгүүлэх шүүхийн хуурамч шийдвэр, болдын солонгосын 300000дол, бусад луйварын хэргүүд, батзандангийн хятадын пүсны хахууль, соорсын сангийн даалгаварт хэрэг энгэ бүгдийгхамт шалгах хэрэгтэй.
280сая долларын Т З ын Х Баттулгы
ЗӨВ ЗӨВ ...батүүл болон хүүхдийнх нь хэрэг ву болсон бэ?
Энэ хэргуудийг шалгаж нэг тийм нь болгох хэрэгтэй шуу
Dorligjav-n hereg yu bolson be?hudlaa yum bol onts noctoi hund gemt heregt huniig sanaataigaar gutgej gujirdsen hamar Ganboldiig shorond hiih heregtei.unen yum bol Dorligjav-g horij shalga esvel iimerhuu gemt hereg hiigeed shorond yl edelj bga buh huniig sulla.huuli adilhan l uilchildeg baih heregtei.zuv uu?Elbegdorjid uusgechih hereg bhgui yum uu?tegeed yagaad tom tom budilaan hiisen geed bdag yum boloo?
Shalgah ni zuitei!