Бангладеш улсад нэгэн оюутан охин багшийгаа бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдсэнийх нь төлөө багш нь захиалга өгч шатааж хөнөөлгөсөн байна.
19 настай Нусрат Жахан Рафигийн үхэлтэй холбогдуулан Бангладеш улс даяар эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд тус улсын ерөнхий сайд гэмт этгээдүүдийг зохих шийтгэл оногдуулна гэж амлажээ.
Рафи руу хэсэг этгээд дайрч, цагдаад өгсөн гомдлоо татаж авахыг шаардсан бөгөөд татгалзахад нь түүний дээрээс их хэмжээний керосин буюу гаршийн тос асгаж шатаасан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан 18 хүнийг баривчилсан бөгөөд нэг нь сургуулийн захирлын захиалгын дагуу үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэдний гурав нь Рафигийн ангийнх гэнэ.
Рафи 80 хувийн түлэгдэл авч, эмнэлэгт шархаа даалгүй нас барсан байна. Нас барахынхаа өмнө тэрээр дүрс бичлэг хийж, сургуулийнх нь захирал түүнд бэлгийн дарамт үзүүлж байсан талаар дахин дахин ярьсан байна. “Багш надад хүрсэн, би эцсийнхээ амьсгалыг хураатал тэмцэх болно” гэж тэрээр хэлээд түүн рүү дайрсан этгээдүүдийн заримынх нэрийг дурдаж үлдээжээ.
Сэтгэгдэл ( 0 )