Бокс: Азийн АШТ үргэлжлэн явагдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдаж байна. Манай улсаас МУГДасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор эрэгтэй 9, эмэгтэй 9 тамирчин ААШТ-д оролцож байгаа билээ.

Манай багаас Д.Мөнх-Эрдэнэ (49 кг), Х.Энхмандах (52 кг), Г.Баярхүү (69 кг), Т.Болортуул (57 кг) нар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин тэмцээний гурав дахь өдөр рингэнд гарсан 60 кг-ийн жингийн Э.Цэндбаатар Кувейтын боксчинг илт давуугаар, эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Н.Шинэбаяр БНСУ-ын Хүн Ин Гиг 5:0, эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Шри-Ланк улсын боксчинг 5:0-оор ялж, дараагийн шатандаа шалгарлаа.

Өнөөдөр /2019.04.22/ эрэгтэйчүүдийн 91 кг-ын  жинд Н.Шинэбаяр Тайландын А.Тонгкратоктой, эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Х.Энх-Амар Тайванийн ЧеН По Ейтэй, эрэгтэйчүүдийн 64 кг жинд Б.Чинзориг Энэтхэгийн Т.Рохиттой, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран Тайландын Р.Сикадонтой, эмэгтэйчүүдийн 69 кг-д Э.Эрдэнэтуяа Казахстаны Д.Шакимоватай тулалдана гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top