С.Амарсайхан: Амиа алдсан 4 иргэний ар гэрт 2 өрөө байр олгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.04.22/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Миний бие Улаанбаатар хотын захирагчийн ажлыг хоёрдугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны  уялдаа холбооны талаар мэдээлэл хийж байна. Ер нь цаашдаа авч хэрэгжүүлж байгаа аливаа шийдвэр, үйл ажиллагааны талаар миний бие болон бусад албаны хүмүүс долоо хоног бүр танилцуулж байх болно.

Би үүнээс өмнө НИТХ-ын даргаар нэг жил, нэг сарын хугацаанд ажилласан. НИТХ-ын үйл ажиллагаа гэдэг бол хотын нийгэм, эдийн засгийн үйл явдалтай холбоотой бодлогын шийдэр гаргаж, гаргасан шийдвэртээ  хяналт тавьдаг бүтэц.

Хотын захирагчийн ажил үүргийг хаших болсноор цаашид цаг алдахгүйгээр хийж хэрэгжүүлэх асуудлаа тодорхой тогтож байна. Иргэд, аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллагуудтайгаа хамтран, үр дүнтэй ажиллах нь чухал байна. Ингэж ажиллахдаа хоёр гурван  тодорхой чиглэлд хамтарна. Харамсалтай нь, өнгөрсөн 20 гаруй жилд бодлого шийдвэр уялдаагүй, иргэдийн оролцоо хангалтгүй явж ирсэн нь үнэн. Өнөөдөр нийслэл зах замбараагүй тэлсэн нь үнэн, агаар, хөрсний бохирдол их байгаа нь үнэн. Газар зохион байгуулалт буруу явагдаж ирсэн нь үнэн. Шийдвэрлэх асуудлууд олон байна. 

БНХАУ-ын төрийн өмчит "Таньжинь фүүдс" компанид  50 га газарт хүлэмжийн аж, ахуй эрхлэх зөвшөөрлийг олгосон гэх мэдээлэл гараад байгаа. Тийм зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.

Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослын талаар өнөөдрийн байдлаар холбогдох байгууллагуудын дүгнэлт эцэслэгдэн гараагүй байна. Гарахаар мэдээлэл хийнэ.

Би "Оюуны Ундраа" компанийн үйл ажиллагаанд оролцохоо болиод хоёр жил болж байгаа. Янз янзын гүтгэлэг тарааж байгаа хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч, шалгуулж байгаа. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн сайхан залуугийн ар гэр амьдралын нөхцөл байдал хүнд, бага насны хүүхдүүд нь өнчирч үлдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө байр, 36 сарын тэтгэмж, хүүхдүүдэд нь сурч боловсроход нь шаардлагатай тэтгэмж зэргийг олгохоор шийдвэрлэсэн"  гэхчлэн байр сууриа илэрхийллээ. 

 Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхчулуун(202.179.24.232) 2019 оны 04 сарын 24

2-хон жилийн өмнө тэнд их засвар 8 тэрбумаар хийсэн Миегийн Төв аймгийн Мөнхчулууныг шалгах нь тодорхой.

ЦЭНД(64.119.26.40) 2019 оны 04 сарын 23

ЭНЭ УУЛ НЬ ХОТЫН АЖИЛ БОЛОВЧ, ӨНӨӨХ АЖЛАА МЭДДЭГГҮЙ ЕРӨНХИЙ САЙД НЬ ӨРӨӨСӨН ГУТАЛ БАДЕЛХАНДАА ХАРИУЦУУЛСАН. ӨНӨӨХ НЬ ХӨӨРӨӨД Л ҮНЭР ДАРЛАА, АЖИЛ ЭХЭЛЛЭЭ ГЭЭД Л ӨДӨР ШӨНӨГҮЙ ТВ-ДЭЭД БАЙСАН. ОДОО ЯАГААД ТЭР 2 ТАГ ДУУГҮЙ БОЛЖ, ӨМНҮҮР НЬ ХОТЫНХОН ЯАГААД ГҮЙЛДЭЭД БАЙНА ВЭ? ТЭР ХАРИУЦСАН ЭЗЭД НЬ ХАРИУЦАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ӨНӨӨХ ШУДРАГА 5 БАНХАР БАС ЯАСАН ВЭ?

oZochin(66.181.161.49) 2019 оны 04 сарын 23

Ahsguide. Bair bol amidraliin chuhal heregtsee shu.Tand amjilt.

Г.Болд(103.212.117.96) 2019 оны 04 сарын 22

Компаний ажлаас илүү мэр болхох сонирхол юу вэ?

matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

Орос дарга(202.179.27.64) 2019 оны 04 сарын 23

Төмөр замд 20 хоногт ажиллаад л Орос дарга нараас 1.5 тэрбумын хаус өндөр үр бүтээлтэй ажилласан гэж магтуулж аваад өгөхгүй гэж байгаа нэгэн санагдчихлаа!

Иргэн(103.9.90.53) 2019 оны 04 сарын 22

Хятадаас хайрцагтай алтан эдлэл бэлгэнд авч байгаа зураг фэйсбүүк дээр тавтигдсан байсан. Юу юм бол.

0  |  0
Удмаа нуугч(202.179.27.64) 2019 оны 04 сарын 22

Ми овогтын Төв аймгийн хужаанууд Баруун Монголыг гүтгэж гүжирдэхээ нэг минут ч завсарлаж байгаагүй юм.

0  |  0
Гантулга(202.126.89.214) 2019 оны 04 сарын 22

Төрхүү дарга хэзээ ажилаа өгөх вэ

1  |  0
Гантулга(202.126.89.214) 2019 оны 04 сарын 22

Төрхүү дарга хэзээ ажилаа өгөх вэ

0  |  0
123(202.9.44.220) 2019 оны 04 сарын 22

Bolj l bna shde

0  |  0
иргэн(66.181.167.53) 2019 оны 04 сарын 23

амжилт .тэр ар гэрт үлдсэн үр хүүхдэд хэрэгтэй амьдралын бас нэгэн чухал асуудлыг шийдвэрлэж өгч байгаад өмнөөс нь баярлаж байна.хэдий нас барсан эцгийг орлуулах зүйл байхгүй ч гэсэн ар гэрийн нь амьдрал хүнд вбага нсщасны хүүхэд байгаа бол сар бүрийн орон байрны төлбөр тооцоог нь бодож үзэхгүй бол зарж үрэх магадлалтай байх шүү.ашиглалтын зардлаа төлж чадахгүй хүмүүс бол бас хэцүүднэ.

0  |  0
Top