Боксын Азийн АШТ-д ямар баг тэргүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Сүүлийн үед Ази тивд боксоор тэргүүлж байгаа хоёр орон бол Узбекистан, Казахстан. Өнгөрсөн тивийн аваргын тэмцээнд узбекчууд бараг бүх жинд түрүүлж, илт давамгайлсан ч тэр тэмцээнээс хойш шигшээ баг нь их өөрчлөгдсөн. Харин Казахстаны боксын холбооноос энэ Азийн АШТ-д оролцож байгаа багаа маш хүчирхэг гэж тодорхойлжээ.

Ингээд Казахстаны “Вести” агентлагийн шинжээчдийн тойм дүгнэлтийг сонирхоцгооё.

Казахстаны шигшээ баг: Темиртас Жусупов (49 кг), Анвар Музаппаров (52), Кайрат Ералиев (56), Закир Сафиуллин (60), Санатали Тольтаев (64), Асланбек Шымбергенов (69), Турсынбай Кулахмет (75), Бек Нурмаганбет (81), Василий Левит (91), Камшыбек Кункабаев (+91).

Казахстаны шигшээ баг 2016 оны олимпийн наадмаас хойш өөрчлөгдсөн ч энэ бүрэлдэхүүн нь Узбекистанаас хүчтэй гэж үзэж байна.

Узбекистаны шигшээ баг

Узбекистаны баг бараг бүх одтойгоо салах ёс гүйцэтгэсэн. 49 кг-аас дээд жинд шилжээд байгаа Хасанбой Дусматов, мөн жингээ сольсон Икболжон Холдаров хоёр л үлдсэн гэж хэлж болно. Гэхдээ Исроил Мадримов (75), Баходир Жалолов (+91) нар эргэн ирсэн бөгөөд бусад жинд шинэ залууст боломж гарсан байна. Узбекистан аюултай юу? Мэдээж, олимпийн өмнөх жил гэдгээрээ тэд маш их хичээх болно. Дусматов олимпийн хоёр дахь алтаа, харин Холдаров Ази, дэлхийн медаль дээрээ олимпийн медаль нэмэх хүсэлтэй байгаа. Мадримов, Жалолов нар ч Азийн аваргаар гялалзах болов уу. Мадримов, Жалолов хоёр мэргэжлийн рингэнд тулалдаад үзчихсэн тамирчид. Эртний заналт Узбекистаны багтай бид Василий Левит - Санжар Турсунов, Камшыбек Кункабаев - Баходир Жалолов, Асланбек Шымбергенов - Бобо-Усмон Ботуров, Турсунбай Кулахмет - Исраил Мадримов гэсэн дөрвөн финал хийхээр хүлээж байна.

Энэтхэг

Энэтхэг улс Шива Тапа (60 кг) хэмээх сайн боксчинтой. 25-хан настай ч хэдийнэ од болсон тамирчин. Азийн аваргын сүүлийн хоёр тэмцээнд түүнийг узбекчууд л зогсоож байсан. 56 кг-д маш сайн байсан түүний ур чадвар шинэ жинд ороод ч буураагүй. Энэтхэгт хүнд жингийн сайн боксчин байгаа. Сумит Санван (91 кг) 2017 оны Азийн аваргын финалд Казахстаны Левитэд  ялагдаж байсан. Энэ жил Сумит алтан медалийн төлөө л өрсөлдөнө.

Таиланд

Нутгийн эзэд медаль авахын төлөө л өрсөлдөх нь ойлгомжтой. 2015 онд Сисакетед болсон тивийн аваргад Тайландын хоёр тамирчин финалдаад хоёулаа түрүүлсэн. Харин 2017 онд тэд нэг ч медаль аваагүй. Нутгийн талбайдаа медаль авахын тулд л тэд тэмцээн зохион байгуулж байгаа билээ.

Хятад

Хоёр жилийн өмнө Ташкентэд хятадууд 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байлаа. 2015 онд мөн л мөнгө, хүрэлтэй байсан. Хятад улс 2011 оноос хойш тивийн аваргагүй байгаа. Хамгийн сүүлд тэд 2011 онд тивийн аварга 2 боксчинтой болж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(202.126.89.26) 2019 оны 04 сарын 29

Mongoliin tuhai bhgui yum u

0  |  0
Top