"Вэнзөү" рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Монгол цзэн тай" ХХК-ийн “Вензөү” рестораны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

"Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хоол үйлдвэрлэл явуулсан, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй, хоол үйлдвэрлэлийн байрны тааз ховхорч нурсан, дам бохирдол үүсэх нөхцөлд хоолны соус, жан хадгалсан, хоол үйлдвэрлэлийн хэсэгт их хэмжээний хог хаягдалтай, хоолны үлдэгдлийг их хэмжээгээр хадгалснаас иссэн, ажлын хувцсыг бүрэн өмсөөгүй, хоолны дээж авч бүртгэл хөтлөөгүй, баталгаажилтгүй бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэл явуулсан зөрчлийг илрүүлэн, 1906001639 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил арилгуулах хүртэл тус хоолны газрын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр түр зогсоов. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна" гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.13) 2019 оны 04 сарын 22

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай тулгардаг, банкны хоригдол, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top